-Ээж нь сургуулийнх нь хашааны яг хажууд байгаа миний охин гүйгээд гараад ирээрэй. Ингэж утсаар ярьчихаад хөөрхөн охиныхоо инээмсэглэн гүйх царайг төсөөлөн байж хүлээн суулаа.
“Нэгдүгээр ангид 35 үсгээ бүгдийг нь заачихсаншдээ аав аа, одоо хоёрдугаар ангид бидэнд юу заах юм бол оо” гэж хэлж ээж, аавынхаа инээдийг барсан, хэвлүүхэн охин үр нь дөнгөж долоон настай.
Навчаа заримдаа охиноо “ээж нь эндээс харж байя миний охин гүйчих” гэж хэлээд сургууль руу нь гүйлгэчихнэ. Ажил руугаа яарахдаа л тэр. Түүнээс охиныгоо ганцааранг нь гүйлгэх нь бүү хэл үргэлж дэргэд нь эрхэлж баймаар санагдалгүй л яахав.
Энэ удаад ч бас өнөөх л зогсдог газраа зогсон охиноо хүлээнэ. Яг л сургуулийнх нь хашааны эсрэг талд, яг л тэр хэсэгхэн газар машинаа байршуулах боломж азтай өдрүүдэд тохионо. Уг нь бол машинаасаа буугаад, охиноо хөтлөөд, сургуулийнх нь хашаанаас хэдхэн алхмын зайтай байх гарцаар хамтдаа алхаж гараад, сургуульд нь оруулж өгөх ёстойг Навчаа мэдэхийн цаагуур мэднэ. Гэхдээ “энэ чинь бодит амьдрал шүү дээ” гэдэг бодол төрнө. Залхуурна, ажилдаа яарна, охин маань овоо том болсон доо гэх бодлоор өөрийгөө хуурна. Амьдралд юу эс бодогдох билээ.
“Би ч бас охиноо гарч ирэхийг нь хүлээгээд хаалга ширтээд сууж байдаг юм аа. Аав нь харин яадаг бол доо. Аягүй бол харах ч үгүй утсаа оролдоод л суудаг даа” гэж бас өөрийгөө өмөөрөх аядана.
Удалгүй охин нь ч гараад ирлээ. Ангийнхаа хоёр гурван охидтой шивнэлдэн, сугадалцан аальгүйтэн инээлдэж гүйх охиноо харахаас хайр хүрэм. Ийм хурдан байх гэж. Саяхан л бяцхан хөлийг нь үнэрлэдэг байсан сан...
Охин машин дотроос инээмсэглэн харах ээжийгээ харуутаа “Ээж ээ” гэж чангаар дуудсанаа сургуулийнхаа хашааны хаалгаар гүйн гарлаа. Ээжийгээ харсан тэрхэн мөчид хүүхдийн “аюулгүй гэдгээ мэдрэх” зөн совингоор баруун, зүүн аль ч тийшээ харалгүй зам руу гүйн гарахыг Навчаа харлаа. Охиныхоо өмнөөс санаа нь зовсон Навчаа машин ирж байгаа эсэхийг харахын зуургүй баруун талаас машин хурдтай ирж байгаа нь нүдний буланд үзэгдэх шиг болов...
-Миний охион... Түүний орилохтой зэрэгцэн хурдлан ирж байсан машины дугуй чихран хангиналаа.
Навчаа орилохоос өөр юу ч хийж чадсангүй. Нүдээ тас анин, толгойгоо л барьжээ. Үнэндээ бол тэр охиноо хараад сууж байхад л болчих юм шиг бодсон шүү дээ. Гэтэл цаг нь тулахад яагаад хөдөлж ч чадаагүйгээ ойлгосонгүй.
“Ээж ээ” гэх охиныхоо дуугаар нүдээ нээлээ. “Тэр ах намайг аварсан” гээд гартаа дохиур барьсан замын цагдааг зааж охин нь инээмсэглэлээ. Дохиур барьсан аврагч Навчаа руу нь дөхөж ирснээ
“Сургуулийн орчимд автомашинууд хурдаа хасах дүрэмтэй. Гэсэн ч та дараагийн удаа залхууралгүйгээр машинаасаа буугаад, охиноо сургуулийнх нь хашаанаас авч бас оруулж өгч байгаарай” гэж хэлэв.
Навчаа аминаасаа ч илүү хайрладаг охиноо алдчихлаа гэж бодсондоо асгартал уйлахаас өөрийг хэлж чадсангүй.