“Элэгний B, D вирусийн эсрэг эмчилгээний олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт өнөөдөр боллоо. Сургалтад B, D вирусийн эсрэг үйлчилгээтэй шинэ эм “Myrcludex”-ийг бүтээсэн эрдэмтэн элэгний өвчлөлийн талаар илтгэл тавьсан юм.
Хэрэв клиникийн туршилтууд амжилттай болбол удахгүй дэлхийн улсуудад хэрэглэгдэх ба Монголд ч нэвтрэх боломжтой.
Тус “Myrcludex” эмийг бүтээсэн судалгааны багийн ахлагч ХБНГУ-ын Хейделбергийн их сургуулийн эрдэмтэн Стефан Урбан “Миний хийсэн эм гепатит B, D вируст зориулагдсан бөгөөд вирусийн элэгний эсрэг ажиллагааг хориглох үйлчилгээтэй. Одоогийн байдлаар гаж нөлөө илрээгүй, бид вирусийн халдвараас сэргийлэх боломжтой болгохоор ажиллаж байна. Тус эм нь В вирусийг бүрэн эмчилж чадах эсэхийг харахын тулд бидэнд хугацаа хэрэгтэй. Одоохондоо D вирус давхар үйлчлэхээс сэргийлж байна. “Myrcludex” эмийг дэлхий дээр албан ёсоор хэрэглэж эхлээгүй, батлагдах шатандаа явж буй. Хэрэв клиникийн туршилтууд амжилттай болбол удахгүй дэлхийн улсуудад хэрэглэгдэх ба Монголд ч нэвтрэх боломжтой юм” хэмээв.
Монгол улсад элэгний гепатит вирусийн халдвар олон улсын дунджаас их байдаг. Хамгийн сүүлд 2019 оны зургаадугаар сарын 12-ны байдлаар
- С вирус илрүүлэх шинжилгээнд 860 250 хүн хамрагдсанаас 92 227 нь буюу 10.7 хувь нь халдвартай. Үүнээс 6884 нь С вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаад байна.
- B вирус илрүүлэх шинжилгээнд 860 930 хүн хамрагдсанаас 76 106 нь буюу 8.8 хувь нь халдвартай. Үүнээс 5507 нь B вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаад байна гэсэн үзүүлэлт гарчээ.
“B, C ВИРУСИЙГ ИЛРҮҮЛЭХ, ТООЛОХ ШИНЖИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ”
Вирустэй гэсэн онош тогтоогдсон бол заавал эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай.
Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Амаржаргал “Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд B, C вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээ үнэ төлбөргүй, эмийн үнэ хөнгөлөлттэйгөөр зарагдаж байна. Хамгийн чанартай эм нь хөнгөлөгдөөд хайрцгаараа 200 мянга орчим төгрөг. Бид одоо D вирусийг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.
Элэгний B вирусийн вакциныг манай улсад 1991 оноос хийж эхэлсэн. Одоо ч иргэд шинжилгээнд орж B вирусгүй гэж тогтоогдсон тохиолдолд ХӨСҮТ-д 15 000 төгрөг төлөөд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж болно. Энэ нь халдвар авах магадлалыг бууруулдаг, дархлааг дэмждэг. Хэрвээ вирустэй гэсэн онош тогтоогдсон бол заавал эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай. Эмийг зөвхөн эмчийн заавраар уух ёстой бөгөөд өөрөө дур мэдэн эм ууснаар халдварыг улам даамжруулна” гэв.
Элгийг гэмтээж, өвчлүүлдэг халдварт B, C, D гэсэн үндсэн төрлийн вирусүүд байдаг. Үүнээс В, D хоёр нь хүнд хавсарсан байдлаар тохиолддог учраас илүү хөнөөлтэй ба элэгний хорт хавдар үүсэх шалтгаан болдог.
"Бона Вита" лабораторийн их эмч Ж.Мөнхдэлгэр "Вирусийн халдвар авсан эхэн үед ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин хүндэрсэн тохиолдолд буюу халдвар аваад 6 сар өнгөрсөн бол архаг халдвар гэж үзнэ. Энэ үед арьс шарлах, хоолонд дургүй болох, гүйлгэх, шалтгаангүй ядрах шинж тэмдэг илэрдэг" гэв.
"ЭЛЭГ ХАЛДВАР АВСНААС ХОЙШ 20-30 ЖИЛИЙН ДОТОР ХАТУУРЧ УЛМААР ХАВДАРТ ХҮРГЭДЭГ"
Элэгний вирус илэрсэн тохиолдолд заавал эмчийн хяналтад байж тогтмол эмчлүүлэх шаардлагатай. Эс бөгөөс энэ нь даамжирч хорт хавдарт хүргэх боломжтой юм.
Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Д.Даваадорж “Монголд дунджаар 400 мянга орчим хүн элэгний B, C, D вирусийн халдвартай. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн ачаар C вирусийн халдвар нийт хүн амын дунд буурч байна. Харин B, D вирусийн хувьд бүрэн эмчлэгдэх бололцоогүй учраас, тухайн өвчнийг тогтвортой хэмжээнд барихын тулд эмчилгээний эмүүдийг даатгалаас хөнгөвчлөхөөр ажиллаж байна.
Архины зохисгүй хэрэглээ, таргалалт нь дархлааг сулруулж, халдвар авах, хүндрэхэд нөлөөлдөг.
Иргэд ихэвчлэн бохир зүү тариур, шүдний багаж зэргээс халдвар авч байна. Мөн Монголчуудын архины зохисгүй хэрэглээ, таргалалт дархлааг сулруулж, халдвар авах, хүндрэхэд нөлөөлдөг.
Элэг халдвар авснаас хойш 20-30 жилийн дотор хатуурч улмаар хавдарт хүргэдэг. Манай орны хувьд элэгний хавдраар дэлхийн дунджаас 6-7 дахин өндөр байна. 1991 онд шинээр төрсөн хүүхдүүдэд B вирусийн эсрэг вакцин хийж эхэлснээс хойш халдвар буурсан. Гэхдээ вакцины титр буюу цусан дахь эсрэг бие хүүхдийг 7-8 нас хүрэхэд багасдаг. Тиймээс энэ насанд нь дахин вакцинжуулдаг болох хэрэгтэй” хэмээн ярьсан юм.