АНУ-д ашиглах 5G төхөөрөмж Хятадаас өөр улсынх байх ёстой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-26 13:15 GMT+8

АНУ-д ашиглах шинэ үеийн 5G үүрэн холбооны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас өөр улсад үйлдвэрлэсэн байх шаардлага тавихаар Трампын засаг захиргаа төлөвлөж байгааг Wall Street Journal уг үйл явдалд ойр дөт эх сурвалжийн тайлбараас эш татан мэдээллээ.

АНУ аюулгүй байдлын үндэслэлээр гадаадад үйлдвэрлэсэн зарим сүлжээний тоног төхөөрөмж, үйлчилгээг сарын өмнө хориглосон. Тус улсын албаны хүмүүс харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгчдээс чухам хэзээ нэгдсэн улсад зориулсан, Хятадаас гадна үйлдвэрлэх техник хангамж хөгжүүлэх вэ гэсэн асуулт тавьж байна. Уг мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хүссэн хүсэлтэд Цагаан ордон хариу өгөхөөс татгалзсаныг сонин мөн уламжилсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ