Хурдан морь дагах засмал зам тавихгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-26 13:45 GMT+8

Монгол наадам цогцолбор, Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морь дагах засмал зам тавихаар боллоо гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн нь цахим орчинд багагүй маргаан дагуулаад байна.

Мэдээлэлд “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэлийн гарын үсэг зурж байгаа зургийг хавсаргаж, “Санамж бичигт тусгасан морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхэлнэ” гэдгийг онцолсон байв.

Энэ талаар Н.Батсүмбэрэлээс тодруулахад “2016 онд Засгийн газраас баталсан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцид энэ агуулга бий. Гэхдээ би өнгөрсөн жил ажлаа хүлээлгэн өгсөн” гэсэн юм. Харин Монгол наадам цогцолборын одоогийн дарга Д.Хатанбаатараас энэ талаар тодруулахад “Миний өмнөх даргын хийж байсан ажлыг энэ жилийнх мэтээр хэвлэлүүд мэдээлсэн нь иргэдэд буруу ойлголт төрүүлжээ. Бид тухайн хэвлэлүүдтэй холбогдон тайлбар хийсэн. Мөн цахим орчинд энэ мэдээллийг хөөргөн дэвэргэж, мушгин гуйвуулж байгаагаас олон нийтийн дунд бухимдал үүсээд байна. Энэ жил хурдан морь дагах засмал зам тавих талаар яриа хэлэлцээр болоогүй. Засмал зам тавихгүй” хэмээн хариуллаа.

Б.Бадам

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ