Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар нийслэлийн зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан журмын дагуу энэ жилийн Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан шагнал авах 232 иргэний хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар шийдвэрлэсэн юм.
Үүнд:
- Хөдөлмөрийн баатар цолоор-1
- Ардын жүжигчин цолоор -2
- Ардын багш цолоор -1
- Гавьяат багш цолоор -8
- Гавьяат Хуульч цолоор -1
- Гавьяат Эмч цолоор -3
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор-1
- Худалдааны гавьяат ажилтан цолоор-2
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор-1
- Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор-8
- Гавьяат Барилгачин цолоор-4
- Алтан гадас одонгоор-72
- Хөдөлмөрийн хүндэт медалиар-81
- Сүхбаатарын одонгоор-1
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-25
- Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор-12
- Цэргийн гавьяаны одон 10 иргэн шагнал хүртэх ажээ.
“Хот нийтийн аж ахуйд олон жил ажилласан үйлчлэгч, жолооч нарт хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одон өгөх гээд тодорхойлолтоо өгөөд явуулахад хариу ирэхгүй байх асуудал гардаг. Шагналаа батлахдаа улсад хэчнээн жил чанар чансаатай ажилласан, ямар үр бүтээмж гарсан зэрэг тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн ИТХ-ын тэргүүлэгч Л.Бямбадорж санууллаа.
Б.Энхжаргал