“Copa America 2019” тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өчигдөр боллоо. Та бүхэнд хэсгийн шатны тойм, хасагдах шатны учраа, тоглолтын хуваарь болоод тэмцээний таамгаас хүргэж байна.
Тэмцээнд нийт 12 баг оролцсоноос 10 нь Өмнөд Америк тивийн баг. Харин Япон болон Катар улсын шигшээ багууд урилгаар ирж оролцож буй юм.
Хэсгийн шатны эхний тойрогт хоёр улаан хуудас гарсан бөгөөд нийт 17 гоол орсон юм. Энэ тойрогт хожсон багууд хаалгандаа нэг ч гоол алдсангүй. Амжилт үзүүлнэ үзэгчдийн гэж найдаж бас Аргентины шигшээ баг Колумбд хожигдож тэмцээнийг эхлүүлсэн нь аналистуудын таамгийг эвдсэн явдал байв.
Хэсгийн шатны хоёрдугаар тойрогт улаан хуудастай нэг тоглолт гарав. Нийт 14 гоол орсон энэ тойрогт Колумб, Чили улсын шигшээ багууд тэргүүллээ баталгаажуулсан бол А хэсгийг тэргүүлж байсан Бразил Венесуэлтэй тэнцэн оноо алдав. Өмнөх тойрогт Чилид 4:0 харьцаагаар бут нэргүүлээд байсан Японы баг энэ удаад Уругвайн эсрэг тун сайн тоглолт үзүүлж нэг оноо халаасласан юм.
Хэсгийн шатны гуравдугаар тойрогт 15 гоол орсны тавыг нь Бразилын шигшээ баг дангаараа хийв. Хэсгээсээ гарах нь эргэлзээтэй байсан Аргентин Катарыг хожиж, нөгөө талд Колумб Парагвайг хожин тэдэнд тусалснаар Мессигээр удирдуулсан Аргентинчууд эцсийн мөчид хасагдах шатанд шалгарсан юм. Мөн С хэсгээс гурваар гарах боломжтой байсан Япон Эквадортой тэнцсэнээр боломжоо алдсан бол хэсгээ тэргүүлж байсан Чили Уругвайд хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.
Ийнхүү хасагдах шатанд:
- А хэсгээс нэгээр гарсан Бразил В хэсгээс гурваар гарсан Парагвайтай Баасан гарагийн 08:30 цагт
- А хэсгээс хоёроор гарсан Венесуэл В хэсгээс хоёроор гарсан Аргентинтай Бямба гарагийн 03:00 цагт
- В хэсгээс нэгээр гарсан Колумб C хэсгээс хоёроор гарсан Чилитэй Бямба гарагийн 07:00 цагт
- С хэсгээс нэгээр гарсан Уругвай А хэсгээс гурваар гарсан Перутай Ням гарагийн 03:00 цагт
тус тус тоглоно.
Тэмцээний дүрмийн дагуу гурван хэсэг бүрд эхний хоёр байрт орсон багууд шууд шалгарч, харин гуравт орсон гурван багаас хамгийн их оноотой хоёр нь хасагдах шатанд тоглох боломжтой байсан юм. Үүний дагуу А хэсгийн гуравдугаар байрт 4 оноотой бичигдсэн Перу, В хэсгийн гуравдугаар байрт 2 оноотой бичигдсэн Парагвайн шигшээ багууд хасагдах шатанд тоглохоор болов. Харин С хэсгийн гуравдугаар байрт Японы шигшээ баг мөн 2 оноотой бичигдсэн ч гоолын зөрүү Парагвай -1, Япон -4 байсан тул ийнхүү шалгарч чадсангүй.
Аналистууд энэ тэмцээнд хүчирхэг байгаа Бразил болон Колумбын шигшээ багийг финалд тоглоно хэмээн таамаглаж байна. Финалын тоглолт ирэх сарын 8-нд болно.
Одоогоор тэмцээний мэргэн буучдын жагсаалтад хоёр гоол оруулсан 9 тоглогч байгаа ба үүнээс 8 нь дахин гоол оруулах боломжтой юм. Харин Чилийн шигшээ багийн хагас хамгаалагч Чарьлз Арангиз 3 гоолын дамжуулалт өгснөөр бусдыгаа тэргүүлж байна.