Мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-26 08:01 GMT+8

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт БСШУСЯ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн, судлаачидтай уулзана.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт МҮЭСТО-нд мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225

10.00 цагт БСШУСЯ-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлнэ. Утас: 80060393

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улс төрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ЭМЯ-нд “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060

11.00 цагт УУХҮЯ-нд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлнэ. Утас: 99089666, 99209315

13.00 цагт МУИС-ийн Номын санд “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99008498, 88099373

13.30 цагт Сангийн яаманд Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах төслийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурна.

14.00 цагт Цэргийн төв эмнэлэгт Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт болно. Утас: 80077114

14.00 цагт Спортын төв ордонд "Токио-2020" олимпийн эрхийн оноо өгөх бадминтоны олон улсын тэмцээн эхэлнэ.

16.00 цагт Сүхбаатарын талбайд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Try Mongolia 2019” нөлөөллийн аялалын тайланг танилцуулна. Утас: 99931551

17.30 цагт Техник спортын төв клубт Монголын буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Эрүүдэн шүүлт ба Хүний эрх” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болно. Утас: 91915340, 99047423, 99519677

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ