ҮНДЭСНИЙ БӨХ: Өлгийн бөхчүүд Харзтайд гарч байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-26 11:30 GMT+8

Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн бөхчүүд өнөө жил нэгдсэн галаа Харзтайд гаргасан байна. Сүүлийн таван жил дараалан Өлгийнхөн энд гарч байгаа бөгөөд Увснуур дэвжээний галтай айлсан буужээ. Улсын начин Б.Баатарцол, Б.Серик нар галаа ахалж, Х.Асен, Х.Айдос, К.Ханат, У.Береке, Н.Мустафа, М.Еркебулан нар болон аймаг сумын залуу цолтнууд бэлтгэлээ базааж байна. Галын багшаар Увс аймгийн харьяат улсын заан О.Одгэрэл ажиллаж байна.  

2016 онд энэ галаас Б.Баатарцол улсын начин цолонд, 2017 онд Б.Серик улсын цолонд хүрч байлаа. Баян-Өлгий аймгийн баяр наадам долдугаар сарын 26-27-нд баруун бүсийн даншиг хурдан морины уралдаантай хамт зохион байгуулагдана.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 551 санал өгсөн байна.

Дээшээ