ҮНДЭСНИЙ БӨХ: “Таван хан” Тавантолгойд бэлтгэлдээ гарчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-26 14:15 GMT+8

2012 оны улсын шилдэг дэвжээ Сэлэнгэ аймгийн Таван хан дэвжээний бөхчүүд өнөө жил Алдар спорт хороо Таван толгойн амралтын баазад бэлтгэлээ базааж байна. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй энэ галыг ахалж, аймгийн арслан Б.Уугандаваа, Б.Орхонбаяр, аймгийн заан С.Оргилбаатар, аймгийн харцага Н.Ширчинхүү, Х.Наранбаяр, Б.Ганбаяр, болон сумын заанууд бэлтгэлээ базааж байна.  Мөн Алдар спорт хорооны харьяа залуучууд энд бэлтгэл хийж байгаа. Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Төрхурахын аманд бэлтгэлдээ гарчээ.

Энэ галын наадмын сорилго барилдаан зургадугаар сарын 27-ны 11 цагт Тавантолгойн баазад болох юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 269 санал өгсөн байна.

Дээшээ