Хариуцлагатай уул уурхай кодексийг хэрэгжүүлэх бичигт гарын үсэг зурлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-06-26 16:25 GMT+8

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүллээ. Аяны нээлтэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, МУУҮА-ийн ерөнхийлөгч Т.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Аспайр Майнинг”, “Багануур”, “Саусгоби сэндс”, “Оюу толгой” зэрэг компанийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх асуудал бол манай яамны баримтлан ажиллаж буй гол стратеги зорилтын нэг юм.

Энэ онд орлогын төлөө хэт хөөцөлдөж, аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлалгүй хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсны улмаас хэд, хэдэн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь сүйдсэнд гүнээ харамсч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч байгаль орчныг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, уурхайн хаалтыг ном журмын дагуу хийдэг болох нь юу юунаас илүү чухал байна” гэдгээ онцолж байлаа.Энэхүү кодексийг хэрэгжүүлэх үйлсэд уул уурхайн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 16 компани нэгдэж байгаа аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 538 санал өгсөн байна.

Дээшээ