ЭНЭ ӨДӨР: Төрсөн алдартнууд

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-26 09:30 GMT+8

Та бүхэнд энэ өдөр төрсөн алдартнуудыг түүвэрлэн хүргэж байна.

1824 оны зургаадугаар сарын 26. Уильям Томсон

Шотланд гаралтай математикч, физикч, инженер тэрээр Умард Ирландын Белфаст хотноо мэндэлжээ. Уильям Шотландын Глазго хотын их сургуульд профессор болохоосоо өмнө Кембриджид суралцсан юм. Кельвиний температур хэмжигч, Транс-Атлантын телеграф кабел, Кельвиний луужин гээд түүний бүтээсэн зүйл олон.

1854 оны зургаадугаар сарын 26. Роберт Борден

Канадын ерөнхий сайд байсан Роберт Шинэ Шотланд мужийн Гранд-Пре хотод мэндэлжээ. Тэрээр дэлхийн 1-р дайны үеэр улсдаа хүчин зүтгэж байсан ба Британийн дарамт, шахалтаас Канадыг чөлөөлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

1895 оны зургаадугаар сарын 26. Жорж Хейнсворт

NHL-ийн Монреаль Канадиенс, Торонто Мэйпл Лифс багт тоглож байсан тэрээр Канадын Онтарио мужийн Торонто хотод мэндэлжээ. Жорж “Везина” цомыг гурвантаа хүртэж, 1928-1929 онд 44 тоглолтод 0.92 гоол хаалгандаа алдан тухайн үедээ хаалгачдын дээд амжилт тогтоож байв. Тэрээр 1930-1931 онд Канадиенс багийг Стэнли цомд түрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

1974 оны зургаадугаар сарын 26. Дерек Жетер

1990 оноос 2014 оныг хүртэл Нью Йорк Яанкиз багт тоглож байсан тэрээр АНУ-ын Нью Жерси мужийн “Pequannock Township”-т мэндэлжээ. Өдгөө 45 настай Дерек 14 удаагийн бүх одод, 5 удаагийн Дэлхийн цувралын аварга, 5 удаагийн “Алтан бээлий” шагналтан билээ.

1993 оны зургаадугаар сарын 26. Ариана Гранде

Алдарт дуучин Ариана АНУ-ын Флорид мужийн, Бока Ратон хотод мэндэлжээ. 26 нас хүрж буй тэрээр Поп, R&B урсгалаар дуулдаг бөгөөд “Grammy Award”-ийн шагналтан юм.

Эх сурвалж: onthisday.com

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ