ХӨЛБӨМБӨГ: Давид Силва Манситиг орхино

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-26 11:50 GMT+8

Английн Премьер лигийн аварга Манчестер сити багийн хагас хамгаалагч Давид Силва 2019-20 оны улирлыг дуусгаад багаа орхино хэмээн мэдэгджээ. Энэ жил 33 настай Испани эр анх 2010 онд Манситид нэгдсэн бөгөөд тус багт 9 жилийг үдэхдээ 4 удаа Премьер лигийн аварга болж, ФА цомыг 2 удаа хүртсэнээс гадна Лигийн цомын тэмцээн мөн 4 удаа түрүүлсэн юм. Ингэхдээ тэрээр Английн багийн нэрийн өмнөөс 395 тоглолтод оролцсон аж.

Пеп Гуардиолагын удирдлага дор тэрээр өнгөрсөн улирлын 33 тоглолтод оролцсон бөгөөд 6 гоол оруулсан юм. Түүний үндсэн гэрээ 2020 оны зун дуусах бөгөөд түүнээс гэрээгээ үргэлжлүүлэн сунгах талаар асуухад “Үгүй ээ. Ирэх улирал миний хувьд сүүлийнх байна” хэмээн хариулсан байна. Мөн “10 жил гэдэг миний хувьд хангалттай хугацаа. Одоо цаг нь ирсэн. Ситигээс надад дахин 2 жилийн гэрээ санал болгосон ч би өөр багт очих шийдвэрээ аль хэдийнээ гаргачихсан” гэжээ.

Испанийн Валенсиа клубын академиас мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьсан тэрээр Манчестер сити клубын төлөө нийт 70 гоол оруулсан билээ.

Г.Баярмөнх

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ