ХӨЛБӨМБӨГ: Итали, Нидерланд шөвгийн наймд үлдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-26 12:20 GMT+8

Франц улсад зохион байгуулагдаж байгаа ОУХБХ-ны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шилдэг найман багийн нэр тодорхой боллоо. Өнгөрсөн шөнө шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд болж, Итали, Нидерландын багууд дараагийн шатанд тоглох эрхээ авсан юм. Италийн хувьд манай урд хөрш БНХАУ-ын бүсгүйчүүдийг 2:0-ийн харьцаатай хожсоноор 20 жилийн дараа ДАШТ-ий шилдэг найман багийн нэг болжээ. Тус тоглолтын гоолуудыг Валентина Жакинти, Аурора Галли нар оруулсан байна. 22 настай Галлигийн хувьд энэ тэмцээнд сэлгээнээс 3 гоол оруулсан нь ДАШТ-ий рекордыг давтсан юм.

Харин Нидерландын шигшээ багийн хувьд 2011 оны аварга Японы багийг эцсийн мөчид 2:1-ийн харьцаатай буулгаж авсан байна. Тус тоглолтын гол баатар нь 2017 оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин Лике Мартинс байсан бөгөөд багийнхаа 2 гоолыг оруулжээ. Тоглолт 1:1-ийн харьцаатай үргэлжилж байх үед тэрбээр 90 дэх минутад торгуулийн цохилтоо амжилттай болгосон юм. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-ын тоглолтууд маргааш эхэлнэ.

Шөвгийн 8 багийн оноолт:

06.27          Норвег – Англи
06.28          Франц – АНУ
06.29          Итали – Нидерланд
06.29          Герман – Швед

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ