NBA: Маверикс Порзингист 5 жилийн гэрээ санал болгоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-26 15:55 GMT+8

Даллас Маварекс баг Латвийн од Кристапс Порзингистой 6 сарын 30-нд чөлөөт агентын зах нээгдмэгц уулзана гэв. Марк Кюбаны баг “ганц эвэрт”-д 5 жилийн 158 сая ам.долларын буюу өгч болох хамгийн өндөр дүнтэй гэрээг өгөхөөр төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Порзингис нь энэ жилийн солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө Нью Йорк багаас солилцоогоор Даллас Маварекст очсон билээ.

Порзингис 2018 оны 2 сарын 6-аас хойш талбайд гараагүй байгаа юм. Латви эрийн хувьд өвдөгний арын чагтан шөрмөсөө тасалснаас болж ийнхүү удаан хугацаанд тоглоогүй байгаа юм. Өдгөө 23 настай эрийн хувьд 2015 оны NBA-ын драфтын 4 дэх сонголт болж Нью Йорк хотод очиж байсан бөгөөд нийтдээ 186 тоглолтод оролцож 17.8 оноо, 7.1 самбараас бөмбөг авалт дунджилж байжээ.

Б.Энх-Амгалан

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 553 санал өгсөн байна.

Дээшээ