Хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өгчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-26 14:25 GMT+8

Нийслэлийн Онцгой комиссын даргаас Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт өгсөн үүргийн дагуу хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодтой хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж “Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлэх” арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.

Нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин оржээ.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2019 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 24-ны өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин орж ирсэн шалтгааныг тодруулах ажлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Я.Дүйнхэржав, С.Нямдорж зэрэг эрдэмтэн судлаачдаар учир шалтгааныг тодорхойлсон судалгааны ажлын дүгнэлтийг танилцуулжээ. Мөн “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт” гарын авлага зөвлөмжийг үнэ төлбөргүй тараалаа.

Хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хариуцсан албан хаагчид болон 6 орон сууцны контор, 12 СӨХ-ийн төлөөлөл нийт 28 хүн оролцов.

Эх сурвалж: НЗДТГ

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 275 санал өгсөн байна.

Дээшээ