ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Бид Монголын тухай Чингис хаанаас гадна The HU хамтлагаар нь сайн мэднэ
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжлийнхөө тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон хэдий ч, үүнийхээ төлөө ямар хөтөлбөр, шинэчлэл хэрэгжүүлж байгаа нь тодорхой бус байсаар даруй дөрвөн жил өнгөрлөө. Холбогдох байгууллагууд жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл хийдэг юм. Статистик, тоо баримтаас харвал манай улс өнгөрсөн онд 530 мянган жуулчин хүлээж авсан гэж байна. Энэ удаа бидний сурвалжлах хэсэг Монголд аялал жуулчлалаар ирж байгаа гадныхантай уулзаж тэдний нүдээр бид хэрхэн харагдаж, ямар сэтгэгдэл төрүүлдэг юм бол гэдгийг сонирхлоо. Анх удаа манай орныг зорин ирж буй жуулчдын яриа их сонирхолтой санагдсан. Бид бусдын нүдэнд хэрхэн тусаж байгааг та мэдэхийг хүсэж буй бол таалан болгооно уу.
Ernst, Hanne (Герман жуулчид): МОНГОЛЫГ ХЯТАД ГЭЖ БОДДОГ БАЙСАН
-Бид гурав хоногийн өмнө Монголд ирсэн. Монголыг сонгон аялж буй шалтгаан нь байгаль болон соёл нь сонирхолтой санагдсантай холбоотой. Бид өмнө нь Монголыг Хятад гэж боддог байсан. Одоохондоо энэ бодол маань өөрчлөгдөх эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Jason (Австрали жуулчин): ХЭДХЭН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ ЗҮЙЛ ХУДАЛДАЖ АВЧ БОЛДОГ НЬ “SHOPPING KILLA” БОЛСОН МЭТ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛСЭН
-Би Монголд дөрөв хоногийн өмнө ирсэн. Би үргэлж Монголоор аялахыг хүсдэг байсан. Учир нь үнэхээр баялаг түүхтэй, соёл нь ч өөр. Энэ бүхэн Австралиас дэндүү өөр болохоор сонирхол ихээр татсан. Өмнө нь Монголыг тал газарт амьдардаг хэсэг хүмүүс, морь, Чингис хаан зэргээр л боддог байсан. Харин одоо бол иргэд нь үнэхээр нөхөрсөг, үзүүлж буй хариу үйлдэл нь тааламжтай тул их эерэг хүмүүс гэж харж байгаа. Гэхдээ хогны асуудлаа том асуудал гэж боддог юм шиг санагдсан. Хогны асуудал бүх хотуудад байдаг болохоор тийм ч сүртэй мэт санагдаагүй. Харин мөнгөний хувьд үнэхээр давуу талтай. Хэдхэн мянган төгрөгөөр их зүйл худалдаж авч болдог нь shopping killa болсон мэт мэдрэмж төрүүлсэн. Би Хархорум, говь, малчин айлд болон хүрхрээд очихоор төлөвлөж байгаа.
Итали жуулчид Alessandra, Bianca, Mattia, Giulio : МОНГОЛЫГ ТЭР ЧИГТЭЭ ТАЛ ГАЗРААР ТӨСӨӨЛДӨГ БАЙСАН
-Бид хоёр хоногийн өмнө Монголд ирсэн. Хүмүүс болон газар нутаг, соёл, түүх нь их сонирхолтой санагдсан болохоор бид Монголыг сонгон аялж байна. Бид эхлээд говиор, дараа нь Хөвсгөл явах төлөвлөгөөтэй байна. Монголыг том газар нутагтай, тэр чигтээ тал газар, говь цөл, унаган байгаль, уулаар төсөөлдөг байсан. Харин аялалынхаа дараа хэрхэн төсөөлдөг болохоо хэлж мэдэхгүй байна.
Испани болон Финланд жуулчид Biel, Unai: ЖОЛООЧИД НЬ ЯВГАН ЗОРЧИГЧДОО ХҮНДЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДСАН
-Бид тав хоногийн өмнө Монголд ирсэн. Оросоос Бээжин хүртэл аялах төлөвлөгөөтэй байна. Энэ бол найзуудын аялал. Монголчууд үнэхээр эелдэг, бас их олон төрлийн соёлтой, мөн Буддизм ихээр хөгжсөн нь сонирхолтой санагдсан. Оросод католик сүмүүд их байсан бол Монголд буддын хийд их юм байна. Мөн Оросоос галт тэргээр ирж байхад олон янзын амьтан, морь, бас том уудам тал харсан. Одоохондоо асуудал гэхээр зүйлийг Монголд хараагүй ч замын хөдөлгөөний соёл тааруу санагдсан. Жолооч нар гэрлэн дохион дээр гарцыг даван зогсдог нь явган зорчигчдоо хүндлэхгүй байгаа юм шиг санагдсан. Бид говь цөлөөр биш хотын аялалыг илүүд үзэж байгаа. Удахгүй дуурь үзэх гэж байгаа.
Швейцарь жуулчид Noe, Lena: ТАРАГ ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН
-Бид долоо хоногийн өмнө ирсэн. Тал газар, хүмүүс, амьтад нь их таалагдсан. Тэр дундаа тараг хамгийн ихээр таалагдсан. Бид Хархорумаар аялсан. Удахгүй явах болохоор говь цөлөөр аялах боломжгүй. Өмнө нь Монголыг тал газар дүүрэн морьдоор төсөөлдөг байсан ч бодит байдал дээр төсөөллөөс арай бага байсан. Хөдөөний хүүхдүүд хот руу сурахаар яваад эцэг эх нь хөдөө малаа маллаад үлддэг. Энэ сургуулийн систем нь их буруу санагдсан. Энд байх хугацаанд сайн хөтөчтэй байсан болохоор ямар нэгэн асуудал үүсээгүй. Монголчууд бүгд их тусархаг юм шиг санагдсан. Хэрвээ дахиад илүү олон хоногоор ирэх боломж гарвал заавал эргэж ирнэ.
Бельги жуулчид Lilou, Mats: МОРЬТОЙ МОНГОЛ ЗАЛУУГИЙН УРИЛГААР ИРСЭН
-Бид гурав хоногийн өмнө Монголд ирсэн. Бельгид байхад бид нэгэн морь малладаг монгол залуутай танилцаж, тэр биднийг энд ирээч гэж урьсан юм. Бид ч бас Бельгид морьтой болохоор урилгыг нь таатай хүлээж авсан. Аяллын хугацаа маань гурван долоо хоног үргэлжилнэ. Монголд ирэхээс өмнө Монгол Улсын тухай түүхийн номноос олон зүйл уншсан. Ямартай ч европчуудаас маш их ялгаатай хүмүүс шиг санагдсан. Үнэндээ Ази тивд анх удаа ирж байна. Улаанбаатарт ирээд Үндэсний түүхийн музейгээр орсон. Одоо Монголын хойд хэсгээр аялахыг хүсэж байна. Тэнд Мөрөн гээд жижиг хот байдаг гэж сонссон.
Хонг Конг их том хот болохоор агаар, хөрсний бохирдол ихтэй л дээ. Энд цэвэр агаартай, тав тухтай, аюулгүй орчинтой болохоор ямар ч стрессгүй юм. Иргэд нь үнэхээр нөхөрсөг, үзүүлж буй хариу үйлдэл нь тааламжтай тул их эерэг хүмүүс. Жолооч нар гэрлэн дохион дээр гарцыг даван зогсдог нь явган зорчигчдоо хүндлэхгүй байгаа юм шиг санагдсан.
Солонгос жуулчид Kim Yura, Park Sooyoung, Kim Jongsuk: МОНГОЛ ТЭР ЧИГТЭЭ ГАЙХАЛТАЙ ҮЗЭМЖ
-Монголд ирээд гурав хонох гэж байна. Энд ирэхээс өмнө интернетээр зарим алдартай ресторан, газарзүйн тухай судалж үзсэн. Бид Хөвсгөл нуур бас говь руу очиж үзэхийг хүсч байгаа. Монгол бол тэр чигтээ гайхалтай үзэмж шүү дээ. Одоохондоо муухай ч юм уу, эвгүй санагдсан зүйл байхгүй байна.
Хонконг жуулчид Davi Cheng, Rita Fan: ЦЭВЭР АГААРТАЙ, ТАВ ТУХТАЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ БОЛОХООР ЯМАР Ч СТРЕССГҮЙ
-Бид Монголд ирээд найм хонож байна. Монгол руу ирэхийг нэлээн дээрээс төлөвлөсөн байсан л даа. Монголыг бид Чингис хаан болон Blue Sky-аар мэднэ. Маш их таалагдаж байна. Тэр дундаа ногоон уулс нь гайхалтай. Энд үнэхээр бүх зүйл нь цэвэр цэмцгэр санагдаж байна. Хонконг их том хот болохоор агаар, хөрсний бохирдол ихтэй л дээ. Энд цэвэр агаартай, тав тухтай, аюулгүй орчинтой болохоор ямар ч стрессгүй юм. Одоогоор Монголоос анзаараад байгаа хэдэн асуудал нь төвөөс зайтай газруудын цэвэр ус болон цахилгааны нөөц юм шиг санагдсан. Мэдээж Монголд ахиад ирвэл сайхан л байна.
Франц жуулчид Simon, Eloise: THE HU ГЭХ ХАМТЛАГААР МОНГОЛЫГ МЭДДЭГ
-Бид Монголд ирээд 20 гаруй хонож байна. Маргааш Парис руу ниснэ. Бидэнд байгаль, хүмүүс нь маш их таалагдсан. Монголын хойд болон өмнөд хэсгээр аяллаа. Хөвсгөл нуурыг үзсэн. Үнэхээр үзэсгэлэнтэй санагдсан. Бид Монголын тухай Чингис хаанаас гадна The HU гээд монгол хөгжмөөр тоглодог рок хамтлагаар нь сайн мэднэ. Мөн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй гэж сонссон юм байна. Одоо анзаарч байгаагаар хуванцар хог хаягдлын асуудал бас байдаг бололтой. Бид өвөл буцаж ирж өвлийн Хөвсгөлийг үзмээр байна.
Сингапур жуулчин Aria Cheng: УЛААНБААТАР ХОТ ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛТАЙ
-Монголд 14-нд ирсэн. Маргааш буцах гэж байна. Монголыг үнэхээр янзтай гэж бодож байна. Монголын бүх зүйл таалагдаж байгаа. Тэр дундаа тал газрууд нь. Монголыг би зүгээр л тэр чигтээ нов ногоон тал гэж төсөөлж байсан. Сингапур том хот учраас тэр бүр том зай талбай харах хэцүү л дээ. Харин энд бол хаашаа л харсан ногоон тал газар байна. Найзууд маань шууд л Монгол руу явъя гээд ирсэн дээ. Энд ирээд анзаарч байгаа асуудлууд гэвэл замын хөдөлгөөн болон дэд бүтцийн асуудал юм шиг санагдсан.
Бизнес хэсэг бол тэндээ бизнесийн бүх барилгууд, орон сууцны хэсэгтээ зөвхөн орон сууцууд гээд Сингапурт бол бүх зүйл зохион байгуулалттай баригддаг. Бүх хүн англи хэлтэй биш учраас аялах хугацаанд хамгийн бэрхшээлтэй санагдсан зүйл бол харилцааны асуудал. Гэхдээ орчуулагчтай тул тийм ч хэцүү байгаагүй ээ. Монголын баруун хойд хэсгээр явж монголчуудын нүүдэлчдийн амьдралын тухай олон зүйл үзэж харсан. Хөдөөний хүмүүс маш найрсаг хандаж байсан л даа. Мэдээж Монголд дахин ирэхийг хүсч байна.
Ц.Мажиг, Н.Ану