Шинжлэх ухааны салбарын улсын зөвлөгөөн хийхээр болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-26 17:25 GMT+8

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж, тус салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.

Уг уулзалтад ШУА-ийн хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэм шинжилгээний ахлах ажилтнууд, Төрийн өмчийн их сургуулиудын захирал, судлагааны төвүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон байна. 

21 эрдэмтэн үг хэлж, 30 гаруй санал тавьжээ. Тэд шинжлэх ухааны салбарын санхүү, хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх, оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, төр засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаанд үндэслэдэг байхыг Ерөнхий сайдаас хүсэв.

Түүнчлэн төр, засгийн зүгээс Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлэх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт анхаарч, дэмжихийг хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн байна. Одоо асуудлын шалтгаанаа олсон учраас цаашид шалтгааныг арилгахын төлөө ажиллах ёстой гэлээ. Уулзалтын төгсгөлд ирэх есдүгээр сард шинжлэх ухааны салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцах болсноо зарлалаа. 

Эх сурвалж: БСШУСЯ

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 270 санал өгсөн байна.

Дээшээ