-Аяны тэмдэглэл-
Туркийн хуучин нийслэл Истанбул хот 15 сая хүн амтай. Европын хамгийн олон хүнтэй хот бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд зургадугаарт жагсана.
Истанбул 330 оноос хойш Ромын эзэнт гүрэн, дараа нь Бизанс, Оттоманы хаант улсуудын нийслэл байв. Иймд түүхэн дурсгалт газрууд, эртний цайз, хаадын ордон ихтэй, өвөл зунгүй жуулчдын хөлд дарагдана. Мөн орчин цагийн Туркийн эдийн засагт чухал байр эзлэх бөгөөд томоохон компаниудын төв оффис байрласан, санхүү худалдааны гол цөм хэвээр байна.
БНСУ болон Шенгений виз авахаар хүсэлт гаргасан ч тэдний шалгуурыг нь хангаагүй, виз авч чадаагүй иргэдийн сонголт Турк болжээ. Тэд сард дунджаар 330 ам.долларын цалинтай.
Жуулчид болон энэ хотыг түр хугацаагаар зорин ирэгсдийг оролцуулбал Истанбулын хүн амын тоо 15 саяас ч их гэж үздэг. Тэгвэл түм түжигнэж, бум бужигнасан энэ завгүй хотод манай 5000 иргэн гадна дотныхонтой холилдон ажиллаж байна. Тэднээс 1000 орчим нь ажиллах зөвшөөрлөө авсан бол үлдсэн нь хараар буюу визгүй ажилладаг. Эмэгтэйчүүд голдуу оёдлын үйлдвэрт, эрэгтэйчүүд ачилтын компанид ажиллаж байна.
2013 оны эхнээс Монгол, Турк иргэд 180 хоногийн хугацаанд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих эрхтэй болсон. Үүнээс хойш Туркийг зорих иргэдийн тоо богино хугацаанд өссөн юм. БНСУ болон Шенгений виз авахаар хүсэлт гаргасан ч тэдний шалгуурыг нь хангаагүй, виз авч чадаагүй иргэдийн сонголт Турк болжээ. Тэд сард дунджаар 330 ам.долларын цалинтай. Долоо хоногт 6 өдөр ажилладаг. Сүүлийн үед турк лийрний ханш ам.долларын эсрэг суларсан нь манай иргэдэд сөргөөр нөлөөлдөг. Учир нь тэд Туркийн мөнгөн дэвсгэрт болох лийрээр цалинжиж, орлогоо ам.доллар руу хөрвүүлэн Монгол руу илгээдэг аж. Тэд долоо хоног бүр Монгол руу 100 мянган ам6доллар гуйвуулдаг гэж энэ үйлчилгээг эрхэлдэг игэд ярьсан юм.
Оршин суух зөвшөөрөл авахын тулд гадаад иргэд 80 ам.долларыг визний хураамжид, багагүй хэмжээний турк лийрийг татварын хураамжид (Монгол мөнгөөр 600 орчим мянган төгрөг) төлөх ёстой. Гэтэл энд ирээд удаагүй иргэдийн дийлэнх нь ажил олоогүй байдаг. Олсон ч байр, хоолондоо мөнгөө зарцуулдаг тул дээрх төлбөрийг төлөх чадваргүйн улмаас “харлачихдаг” байна.. Иймд энэ төлбөр, татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг Анкара дахь ЭСЯ-нд байнга тавьдаг аж.
Туркэд ажил хийж буй иргэдийн дийлэнх нь ид хөдөлмөрийн насны залуус буюу 25-35 настай залуус. Зарим нь гэр бүлээрээ ирдэг байна.
Анх Туркэд ажил хийх гэж ирээд, хэлийг нь сураад их сургуульд сурсан залуус цөөн боловч бий. Учир нь Монголчуудад турк хэл сурахад дөхөм байдгийн сацуу их сургуулийн төлбөр нь боломжийн. Гэхдээ дийлэнх иргэн хамтдаа жижиг байр түрээслэн, олуулаа нэг дор амьдарч, ажил хийцгээж байна. Хэлийг нь сайн мэдэхгүй тул цалингаа цагтаа авч чадалгүй хууртах, ажил олдохгүй байх гэх мэт хүний нутагт тохиох олон бэрхшээл тэдгээр иргэдэд ч тохиолддог. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь амьдрал ахуйгаа өөд нь татах гэж олон эрсдэлийг үл харгалзан ажил хийж буй тэдний хүүхдүүд боловсрол орхигджээ.
Ажил хийх зөвшөөрөл аваагүй 4000 орчим иргэн бийг дээр дурдсан. Тэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүйгээс гадна хүүхдүүдээ тус улсын дунд сургуульд ч хамруулж чаддаггүй.
Хамгийн эмгэнэлтэй нь амьдрал ахуйгаа өөд нь татах гэж олон эрсдэлийг үл харгалзан ажил хийж буй тэдний хүүхдүүд боловсрол орхигджээ.
Ээж ааваа дагаад хүний нутагт очсон тэдгээр хүүхдүүд бүрэн дунд болосврол эзэмшиж чадалгүй, сургууль завсарджээ. Иймд бүтэн өдрийг гэртээ телевиз үзэн, гар утсаар тоглож өнгөрөөдөг байна. Туркэд ажил хийж буй манай иргэдийн дийлэнх нь тус улсын санхүү, эдийн засгийн гол цөм болсон Истанбул хотод ажилладаг. Иймд хүүхдүүдэд хичээл заахаар “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-аас жижиг сургууль, цэцэрлэг байгуулжээ. Жижиг гэсний учир нь энд хоёр бүлэгт 48 хүүхэд л суралцдаг. Уг нь цаана нь 250 орчим хүүхэд гэртээ бий. Гэвч тэдэнд хичээллэх анги, заах багш, дэлгээд унших сурах бичиг үгүй.
Сургуулийн анги танхим зориулалтынх биш бөгөөд хотын төвд, дуу шуугиан ихтай орчинд байр түрээслэн сургуулиа ажиллуулж байна. Дөрвөн багш, нэг жолоочтой. Сургуулийг энэ хичээлийн жилийн эхэнд буюу намар байгуулжээ. Хэдийгээр БСШУСЯ-наас энэ сургуульд албан зөвшөөрөл олгоогүй ч тэд хичээлээ Цөм хөтөлбөрийн дагуу заадаг гэв. Хилийн чанад дахь сургуулиудад зөвшөөрөл олгох, тэднийг хянах хуулийн орчин бүрдээгүй тул зөвшөөрөл өгөхгүй гэж салбар яам хариулдаг аж. Уг нь Боловсролын яам санаачлагыг гартаа авч, энэ хуулийн төслийг боловсруулан, УИХ-ыг шахаж шаардан батлуулах учиртай. Гэвч бодлого боловсруулагчид хэт удаан, хойрго байгаагаас зөвхөн Турк гэлтгүй Польш, Чех гэх мэт Монголчууд олноороо оршин суудаг орнууд дахь хүүхдүүд ч хохирч байгаа нь харамсалтай. Дэлхийн 13 улсад амьдарч буй монгол иргэдийн 130 төлөөлөл саяхан Польшид цуглан хуралдахад бүгд л албан ёсны сургуульгүй гэсэн асуудлыг хөнджээ. Уг нь хилийн чанадад монгол хүүхдүүд суралцаж буй 60 орчим сургууль бий. Тэднээс зөвхөн БНСУ дахь сургуульд л албан зөвшөөрөл олгожээ.
“Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхмаа “Бид гурван жилийн өмнө энд ажиллахаар ирсэн хүмүүст туслах зорилгоор ТББ-аа байгуулагдсан. Турк хэлний мэдлэггүйгээс манайхан энд ирээд 30 хоногийн хугацаагаа дуусгаад л “харлачихдаг”. Уг нь Гадаадын иргэд хариуцсан байгууллагад нь цахимаар хүсэлт гаргаад, цаг авч ярилцлагад орох боломж бий. Туркууд Монголчуудад элэгтэй болохоор дийлэнх тохиолдолд оршин суух эрхийг нь сунгадаг. Ийм замаар бид 1000 орчим хүнийг амьдарч, ажиллах албан ёсны зөвшөөрөлтэй болгосон. Тэдний хүүхдүүд эндхийн сургуульд сурах эрхтэй” гэж ярьсан юм.
Биднийг сургуулийн ажилтай танилцах явцад сургуулийг үүсгэн байгуулагч Б.Нямдаваа “Бид энэ зун ч үргэлжлүүлэн хичээллэнэ. Манай хүүхдүүдийн дунд 6 настайдаа ирээд одоо 11 хүрсэн ч огт уншиж бичиж чаддаггүй, бүтэн 6 жил сургууль завсардсан хүүхэд ч бий. Ер нь хүүхдүүд их хоцрогдолтой тул зуны саруудад ч хичээллэнэ. Сурах бичиг хүрэлцэхгүй байгаа тул номоо канондож ашигладаг” гэж ярьсан юм.
Сирийн иргэний дайны улмаас БНТУ-д 4 сая дүрвэгч амьдарч байна. Тэдэнд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг улсаас үнэ төлбөргүй үзүүлдэг юм байна. Турк дэх НҮБ-ын дүрвэгсдийн байгууллагатай “Монгол ахан дүүсийн холбоо” хамтын ажиллагаа эхлүүлжээ. Тус байгууллага эх орондоо буцах хүсэлтэй, гаднын иргэдэд мөнгөн тусламж үзүүлдэг. Манай 200 орчим иргэн 500-1200 еврогийн, нэг удаагийн мөнгөн тусламж авч, нутагтаа эргэж иржээ. Учир нь тус улсад сүүлийн саруудад ам.долларын эсрэг лийрийн ханш 2 дахин унасан. Олон сая дүрвэгч хүлээн авснаас тус улсад ажилгүйдэл 13 хувьд хүрчээ. Иймд эх орондоо буцах хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлдэг аж.
Төгсгөлд нь хэлэхэд “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ юуны өмнө албан ёсны зөвшөөрөл дэмжлэгийг БСШУЯ-наас өгнө хэмээн найдан хүлээж байна. Мөн тэд төрөлх монгол хэлээ сурах хүүхдүүдэд сурах бичиг, үлгэрийн ном хандивлахыг хичээнгүйлэн хүссэнийг энэ ташрамд уламжилъя.