Бид өмнө нь хүнд металлыг шимэгдүүлж болох ургамлыг судалж, Монголд нэвтрүүлэхээр ажиллаж буй Дани улсын Копенгагены их сургуулийн доктор Д.Гүнбилиг болон түүнтэй хамтран ажиллаж буй Австрийн Венийн их сургуулийн профессор Ирэн Лихчеидль нарын сургалтаас хүргэсэн билээ.
Энэ удаад та бүхэнд хүнд металлыг шимэгдүүлдэг ямар ургамал байдаг болоод, хэрхэн шимэгдүүлэх талаарх Ирэн Лихчеидлиэс авсан тодруулгыг хүргэж байна.
-Манай оронд ямар ямар төрлийн хүнд металл байдаг юм бэ?
-Бид "Эрдэнэт"-ийн зэс, "Бороо"-гийн алт, "Таван толгой"-н нүүрс болон “Цайрт”-ын цайрын уурхайд зочилсон. Энэ үед Монгол орны зарим газар нутаг хүнд металлаар баялаг болохыг олж мэдсэн. Металл нь хүний биед сөрөг нөлөөтэй ба хөрс, усанд агуулагддаг. Үүнээс гадна цацраг идэвхт уран зарим нутагт их байсан. Ихэвчлэн хүний үйл ажиллагаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэрээс хүнд металлын бохирдол үүсдэг. Улаанбаатарт ойрхон гэвэл Туул голын сав газрын хөрсөнд ванади, хар тугалга, хром зэргийн хүнд металл элбэг бий.
-Хүнд металлыг шингээдэг ямар ургамал байдаг вэ. Хэрхэн шингээдэг юм бэ?
-Ургамал хүнд металлыг өөртөө шингээснээр өндөр концентрацид хорддог. Тиймээс бохирдсон хөрсөнд маш цөөн ургамал ургадаг юм. Гэхдээ зарим ургамал энэхүү өндөр концентрац, хорыг тэсвэрлэх чадвартай. Тэдгээр ургамал хүнд металлыг шимэгдүүлэхдээ навчиндаа оруулалгүй үндсэндээ үлдээдэг ба ийм ургамлыг “Excluder” гэж нэрлэдэг. Excluder нь үржил шимгүй газарт шинээр ургамлын ялзмаг бий болгоно. Ингэснээр тухайн газарт аажмаар энгийн ургамлууд ургах боломжтой болох юм.
Харин зарим ургамал хүнд металлыг шингээн навчиндаа хуримтлуулдаг. Онолоор бол тэд металлыг задлан газар дээрх биомассдаа тараах юм. Энэхүү Фитомининг аргыг Noccaea caerulescens, Alyssum-ийн зарим төрлийн ургамлууд ашигладаг ба ихэнх нь никел металлыг шимэгдүүлдэг. Гэхдээ асуудал нь эдгээр ургамлууд цөөн төрлийн металлыг шимэгдүүлж чадах ба зарим нь шингээх явцдаа хор үлдээдэг юм.
Дэлхий дээр шимэгдүүлэгч төрлийн 400 гаруй ургамал байна
Харин хар тугалгыг шингээдэг жижиг биомасстай, голдуу Brassicaceae (байцайны төрөл) овгийн ургамлууд байгаа юм. Одоогийн байдлаар дэлхий даяар Hyperaccumulator (шимэгдүүлэгч) төрлийн 400 гаруй ургамал байна.
-Та энэхүү судалгаагаа хаана хийсэн бэ?
-Би биологийн төрөл зүйлийн талаар олон улсын хэд хэдэн төсөл дээр ажиллаж туршлагатай болсон. Румын, Словак, Англи, Герман, Испани, Итали, Польш, Перу, Никарагуа зэрэг улсуудад ажилласан юм. Би Австрийн Ургамлын Физиологи, Анатомийн их сургуулийн багш мэргэжилтэй. Өөрт олдох цагийнхаа 30 хувийг багшлахад мөн “Гэрлийн болон Электрон микроскопын гол төхөөрөмж”-ийн багийг удирдахад зориулдаг. Харин үлдсэн хугацаанд нь оюутнуудтайгаа хамт судалгаа хийдэг юм. Мөн би ургамлын эсийн бүтцэд гол анхаарлаа хандуулж ажилладаг бөгөөд ялангуяа хүнд металлаас үүдэлтэй сөрөг нөлөө, хариу үйлдлийг нь судалдаг.
Харин Монгол дахь хамтын ажиллагааны тухайд 2017 онд доктор Д.Гүнбилигийн урилгаар ирж бид хоёр долоо хоногийн турш хээрийн судалгаа, симпозиум хийсэн ба харьцуулалтаа Австрид гүйцэтгэсэн. 2018 онд, Монголд хөрс болон ургамал дахь хүнд металлын тухай олон улсын хуралд сууж бас судалгаа хийн 10 хоногийг өнгөрүүлсэн. Тухайн өдрүүдэд Краковын их сургуулийн профессор Катаржина Турнауг дагалдан ургамал дахь бактери, мөөгөнцрийг судалсан. Австри, Монгол хоёр орны хамтарсан судалгааг өргөжүүлэхийн тулд бид бакалавр, магистрын оюутнуудыг судалгаандаа хамруулж, бусад хамтран оролцогчдыг урьж байна.
-Цаг зав гарган тодруулга өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа