Элэгний вирүс, өвчлөлийн талаар Оном сангийн захирал Д.Наранжаргал ярьж байна.
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:

-Вирүсийн халдвар тээж байгаа эсэхээ хүн яаж мэдэх вэ?
-Манай улсын насанд хүрсэн хүн амын 20 хувь нь В, С вирүсийн халдвартай. Үүнээс 10 хувь нь В вирүсийн халдвартай бөгөөд энэ дотроо мөн тал хувь нь Д вирүсийн хавсарсан халдвартай байна. В, С вирүсийн халдварын тархалтаараа дэлхийд дээгүүр орж байна. Мөн 100 мянган хүнд ногдох элэгний хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт ордог. Дэлхийн дунджаас 8-9 дахин өндөр. Энэ бол аймшигтай тоо. The Guardian сэтгүүл дээр “элэгний хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс шиг орон энэ дэлхийд байхгүй” гэж хүртэл гарсан. Нэгэнт насанд хүрсэн хүний 20 хувь нь вирүсийн халдвартай учир заавал эмчид үзүүлэх ёстой.
-Юуны эмчид үзүүлэх вэ?
-Өрхийн эмнэлэгт үзүүлнэ. Өндөгний цуснаас шинжилгээ авч В, С вирүстэй эсэхийг тодорхойлно. В вирүсгүй гарсан бол вакцин хийлгэнэ. С вирүст вакцин байхгүй.
-Вакцин хаана хийлгэх вэ?
-ХӨСҮТ дээр.
-Хувийн эмнэлэгүүд дээр?
-Хувийн эмнэлэгт хийхгүй гэдэг заалттай. Одоо дүүргийн эмнэлэгүүд дээр хийгдэх талаар ярьж байна. Сайн дурын вакцин гурван тун байдаг бөгөөд нэг тун нь 5 мянган төгрөг.
-С вирүсийн хувьд?
-С вирүстэй гарсан ч санаа зовох зүйлгүй. Гурван сарын хугацаанд эм ууна. Эм уусан хүмүүсийн 94-98 хувь нь эдгэнэ.
-Вирүс тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг?
-Тийм. В, С вирүсийг 28 лабораторит үнэ төлбөргүй шинжилгээ хийж байна. Гэхдээ насан туршдаа 2 л удаа үнэ төлбөргүй хийлгэх заалттай. Одоо бид ЭМЯ-нд санал тавиад байна. Учир нь Д вирүсийг тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулж өгөөч гэж байгаа юм.
-Вирүс тоолоход хэд гарч эхэлвэл аюултайд тооцогдож эхлэх вэ?
-С вирүсийн хувьд огт тоологдохгүй байх ёстой. Харин В вирүсийн хувьд 20 мянгаас дээш тоологдож эхэлвэл эмчилгээ хийлгэнэ, ер нь аюултай.
-50-аас дээш настай иргэдийн маань 30 гаруй хувь нь С вирүсийн халдвартай гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс гэртээ үр, хүүхдүүдтэйгээ нэг хумсны хутга хэрэглэх нь зөв үү?
-Буруу. Хумсны хутга, сахлын хутга, сойз зэрэг шархлаа үүсгэж болзошгүй зүйлсийг тусад нь байлгах хэрэгтэй. Гэр бүлийнх нь хүмүүс В вирүсгүй бол яаралтай вакцин тариулах ёстой. Мөн манайхан шивээс, гоо сайхны газраар үйлчлүүлэхдээ нэг удаагийн зүү хэрэглэсэн үү гэдгийг нь л асуудаг. Нэг удаагийн зүү хэрэглэсэн ч нэг том савтай бэх хэрэглэж байгаа тохиолдолд ямар ч нэмэргүй, халдвар тарна гэсэн үг.
Жич: Та бүхэн ярилцлагыг бүрэн эхээр нь үзнэ үү. Ярилцлагаас таргалалт элэгний өвчлөл, хавдрын нэг эх үүсвэр болох талаар, элэгний ямар ч өвчин бүр хүндрэхгүй л бол зовуурь өгдөггүй тиймээс эмчид хандах ёстой гэх мэт олон зүйлсийн талаар мэдэх боломжтой.