Европын орнуудад +40 градус хүртэл халж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-27 11:35 GMT+8

Герман, Польш, Бүгд Найрамдах Чех Улсад зургадугаар сард бүртгэгдсэн хамгийн халуун өдөр өчигдөр тохиожээ. Цаашдаа хэт халалт үргэлжилж, агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөөдөр Франц, Швейцар зэрэг оронд агаарын температур Цельсийн 40 хэм давна хэмээн таамаглажээ. Харин Испанид баасан гарагт 45 градус хүрч болзошгүй гэнэ.  Цаг уурчид хэт халалтын шалтгааныг хойд Африкийн нутгаас ирсэн халуун агаартай холбон тайлбарлаж байна.

Францын эрх баригчид хэт халууны улмаас хүний амь эрсдэж болзошгүй талаар анхааруулжээ. Тус улсад 2003 онд хэт халалт болсны улмаас 15 мянга гаруй хүний аминд хүрсэн гэх таамаглал бий.

Европын ихэнх орнуудад улааны дараах түгшүүрийн хоёрдугаар зэрэг болох улбар шар түвшинг тогтоосон бөгөөд орон нутгийн эрх баригчид хэрхэн сэрүүцэх тухай зөвлөж байна. Түүнчлэн Испанийн эрх баригчид зарим бүс нутагт ойн түймэр гарч болзошгүй талаар анхааруулжээ. 

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ