"Бүх зүйл сайхан болсны дараа мөнгө үлдэхэд зовлон нэгтэй хүмүүст тусалж хандивлана"
АНУ-д эмчлүүлж байгаа О.Дөлгөөний хандивын дансанд одоогоор нийт 505 сая төгрөг ард түмнээс цугларчээ.
Мөн www.facebook.com/donate сошиал орчинд ам.доллараар хандив авч буй дансанд одоогоор 5800 гаруй хүнээс 127.2 мянган ам.доллар цуглаад байгаа аж.
Түүний ар гэрийнхэн АНУ-д очсон бөгөөд биеийн байдал нь хэвэндээ байна гэсэн хэмээн түүний дасгалжуулагч О.Баярцогт хэллээ. Мөн тэрээр “Ар гэрийнхэн нь Дөлгөөний хандивын дансанд нэг ч гар хүрээгүй байгааг баттай хэлье. Ард түмний хандивын мөнгийг 100 хувь эмчилгээнд нь зориулна гээд тэд эндээс өөрсдийнхөө зардлаар явсан.
Гадаадын эмнэлгийн үйлчилгээ ер нь бүх эмчилгээ дууссаны дараа төлбөрөө төлдөг. Тиймээс тэр үед нь төгрөгийн дансаа долларт шилжүүлээд хандивыг зөвхөн эмчилгээний төлбөрт өгөх юм. Мөн сайныг бодоход Дөлгөөн маань эмчлэгдээд бүх зүйл сайхан болсны дараа мөнгө үлдэхэд зовлон нэгт хүмүүст тусалж хандивлана хэмээн бид ярилцсан.
Сайны хажуугаар саар гэгчээр фэйсбүүк орчинд шавийн минь талаар маш муухай сөрөг мэдээлэл хийж байгаа хүмүүс байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр тэднийг шүүхэд өгнө” гэсэн юм.
Эрдэнэт хотод болсон сагсан бөмбөгийн хандивын тоглолтоос 3.7 сая төгрөг цугларчээ
Өчигдөр Эрдэнэт хотод сагсан бөмбөгийн хандивын тоглолт зохион байгуулж 3.7 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Мөн одод, урлаг соёлынхон, спортын баг тамирчид, компани байгууллагын хамт олон, улс төрч, олны алдартай хүмүүс хандивын аянд нэгджээ.
Тэдгээрээс дурдвал Асашёорюү Д.Дагвадорж аварга 10 сая төгрөг, Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус бүр нэг сая төгрөг, Петровис компанийн ТУЗ-ийн гишүүн 10 мянган ам.доллар, PC Mall компанийн захирал 2000 ам.доллар, ажилчид нь 7 сая төгрөг гэх мэт хандивуудыг маш олон байгууллага, хамт олон, эрхмүүд өгчээ.
Мөн бэлэн мөнгөний хандивын хайрцгийг Circle K, Миний сүлжээ дэлгүүр тус бүр 10 ширхэгийг авч өөрсдийн үйлчилгээний салбарууд дээрээ байршуулжээ.
О.Дөлгөөний ар гэрийнхэн өнөөдөр түүний эмч нартай уулзаж биеийн байдал, оношийн талаар нарийн мэдээлэл авах юм байна.
Хандив өгөх хэлбэрүүд
Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л.Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/