Хотын хүн амын хэрэглээний өсөлт улсын дунджаас бага байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-06-27 14:59 GMT+8

Нэг хүнд ногдох бодит хэрэглээ 279 мянга 912 төгрөг байна. Хэрэглээний дундаж сүүлийн хоёр жилд 3.9 хувиар өсжээ. Иргэдийн хэрэглээ хотод 3.7 хувиар буюу дунджаас бага өссөн бол хөдөөд 5.4 хувиар өссөн байгаа юм. 

2016-2018 онд хот суурин газрын хамгийн бага хэрэглээтэй 30 хувийнхны хэрэглээний өсөлт улсын дунджаас бага байсан нь ядуурал төдийлөн сайн буураагүйд нөлөөлсөн гэж Дэлхийн банк онцолж байв. 2018 оны ядуурлын шугамыг Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо 166 мянга 580 төгрөгөөр тооцож авч үзсэн байна. Энэ хэмжээнд хүрэхгүй хэрэглээтэй 904 мянган иргэн Монголд байгаа юм. Шугамыг 25 хувиар нэмэхэд хэрэглээний шугамыг давахгүй 475 мянган хүн байгаа гэх тооцоог Дэлхийн банк танилцуулаад байна.

Энэ нь эдийн засгийн бага зэргийн өсөлт ч хүн амыг ядуурлаас гаргаж чадахыг, нөгөө талаас нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд ядууралд гулсан орох эмзэг байдалд байгааг харуулж байна гэж Үндэсний статистикийн хороо дүгнэсэн байна. Өрхийг ам бүлийн тоогоор нь авч үзвэл наймаас дээш ам бүлтэй өрхийн 68.9 хувь нь ядуурлын шугамын доор оржээ.

Б.Бямбасүрэн

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ