ХБНГУ-ААС 8.0 САЯ ЕВРОГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЛОО
ХБНГУ-аас олгож буй 8.0 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төсөл болон 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль” төслүүдийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон санхүүжилтийн гэрээ байгуулжээ.
ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Герман Монголын Ашигт малтмал технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сан барина.
ЗАХИДАЛ: ЭХНЭРЭЭ ӨӨР НҮДЭЭР ХАРСАН ТЭР ӨДӨР БҮХ ЗҮЙЛ ЭХЭЛСЭН
Анх надтай гэрлэхдээ эхнэр маань “Тийм ч сургуульд сурна, ийм ч ажил хийнэ” гээд л нийгмийн жигтэйхэн идэвхтэй байж билээ.
Хуримаа хийгээд удалгүй бид хоёр хүүхэдтэй боллоо. Охин маань хоёр нас хүрэх үед дахиад жирэмсэн болсноо надад хэлсэн. Мэдээж би дуртай байлгүй яах вэ. Ингээд хөөрхөн хоёр охинтой боллоо. Бага охиноо ой гаруйтай болох үед эхнэр маань үглэж эхэллээ. Дахиад л өнөөх “Сургуульд сурмаар байна, ажил хиймээр байна” гэх яриагаа ярьж эхлэв.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
О.ДӨЛГӨӨНИЙ ХАНДИВЫН ДАНСАНД ОДООГООР 505 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАРЧЭЭ
АНУ-д эмчлүүлж байгаа О.Дөлгөөний хандивын дансанд одоогоор нийт 505 сая төгрөг ард түмнээс цугларчээ. Мөн www.facebook.com/donate сошиал орчинд ам.доллараар хандив авч буй дансанд одоогоор 5800 гаруй хүнээс 127.2 мянган ам.доллар цуглаад байгаа аж.
Түүний ар гэрийнхэн АНУ-д очсон бөгөөд биеийн байдал нь хэвэндээ байна гэсэн хэмээн түүний дасгалжуулагч О.Баярцогт хэллээ.
Г.ЗАНДАНШАТАР: 17 ШҮҮГЧИЙН АВЛИГА АВСАН, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН БАРИМТ ХАНГАЛТТАЙ БАЙНА
Ерөнхийлөгч нэр бүхийн 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэдгээр 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт авсныг нотлох баримт, бичлэг хангалттай бий.
Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөнийн ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хууль бус юм хийгээд байсан иргэдийг хяналтанд авчихсан байхад шүүгчид тэдэн рүү холбогдож, мөнгө өгч, авснаас дээрх баримт бий болсон. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зүйтэй” гэсэн юм.
МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАЛТ ХИЙХЭД 1234 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 126 аж ахуйн нэгж, 16 иргэдийн үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж авсан арга хэмжээний талаар тайланг танилцууллаа.
- Хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуй
- Газрын харилцаа, байгаль орчны хяналт
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хийсэн шалгалтад нийт 1234 зөрчил илэрч 82 сая төгрөгийн торгууль тогтоожээ. Үүний 799 буюу 64,7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 133 ААН, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн байна.