Аав, ээжтэйгээ инээлдэн яваа хүүхдүүдийг харахаар атаархмаар. Би ч бас ээж, аавтай л даа. Гэхдээ би аавыг үзэн яддаг.
Аав ээжийг хардаж, зоддог. Ээжийгээ л их өрөвддөг дөө.
Ээжтэйгээ хамт ямар ч айх аюулгүй, эрх чөлөөтэй сайхан нисч байна гэж би заримдаа зүүдэлдэг. Ээж маань толгойдоо цэцгэн титэм зүүчихсэн жаргалтай нь аргагүй инээмсэглээд “ээж нь охиндоо хайртай шүү” гэж хэлээд намайг үнсэж байна гэж зүүдэлдэг.
Аавтайгаа хөтлөлцөөд, инээлдээд, ярилцаад явж байгаа охид хамгийн атаархмаар. Магадгүй тэр охид энэ дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс байх.
Яагаад ч юм бэ, би аавыгаа зүүдэлдэггүй. Боддоггүй. Бодохоос ч дургүй хүрдэг. Гэхдээ би аавыгаа хайрлахсан гэж заримдаа боддог. Хэрвээ би аавыгаа хайрлавал, аав ээжийг зодохоо болих ч юм билүү, ээжийг бас хайрладаг болох ч юм бил үү гэж боддог. Гэхдээ би аавыгаа яаж хайрлахаа мэддэггүй. Аав руугаа ойртвол намайг зодчих ч юм шиг санагдаад айгаад байдаг. Ярилцах гэхээр түг таг гээд юу ч хэлж чаддаггүй.
Аавтайгаа хөтлөлцөөд, инээлдээд, ярилцаад явж байгаа охид хамгийн атаархмаар. Магадгүй тэр охид энэ дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс байх. Хэрвээ надад аавтайгаа тийм сайхан байх боломж ганц л удаа олдох юм бол би аавдаа олон зүйл хэлэх байсан. Гэхдээ инээж чадахгүй байх. Хамаагүй ээ, уйлж байгаад ч болов би аавтайгаа ярина.
-Аав аа, ээжийг битгий зодооч дээ. Хамтдаа цөмөөрөө амар тайван жаргалтай амьдарч яагаад болдоггүй юм бэ. Ээж таньд хайртай шүү дээ. Би ч бас таньд хайртай. Та битгий уурлаж байгаарай. Та битгий архи ууж байгаарай. Архи уусан ч уурладаггүй аав нар байдаг юм билээ. Та архи уумаар байгаа бол уу. Гэхдээ битгий уурлаарай. Ээж, бид хоёрыг таныг хүлээгээд л гэртээ сууж байдаг. Ээж өөр хаашаа ч явдаггүй. Ганцхан танд хайртай. Хэрвээ та уурладаггүй болбол, хэрвээ та ээжийг зодохоо боливол ээж, бид хоёр инээнэ. Та ч бас инээнэ. Гурвуулаа инээд хөөртэй, амар тайван амьдарна. Ингэвэл гоё биз дээ, аав аа гэж хэлэх байсан.
Би аавыгаа хайрламаар байна...