Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр тэргүүтэй албаныхан мэдээлэл хийж байна.
Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадсан.
ОУВС-ын ажлын хэсэг Дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийж дуусгажээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд гаргадаг хэвлэлийн мэдээлэл нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн гишүүн оронд ажилласны дараагаар гаргасан урьдчилсан дүгнэлт бөгөөд үр дүнд үндэслэн ажлын хэсгээс боловсруулах тайланг ОУВС-гийн удирдалга баталсны дараагаар Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргана гэлээ.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, ноён Готтлийб хэлэхдээ "МУ-ын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Эрдэс баялгийн түүхий эдийн гадаад эрэлт өндөр байсан, Оюу Толгой зэсийн уурхайн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирсэн, мөнгө, зээлийн нөхцөл байдал уян хатан болсонтой холбоотойгоор ДНБ-д бодит өсөлт боллоо.
Татварын орлого эрс нэмэгдэж, төсвийн зарлага санхүүжилтийн хувьтай тэнцэх хэмжээгээр сайжирч, ЗГ-ийн өрийн хэмжээ 13 хувиар буурч, ДНБ-ий 75 хувь болж буурчээ. Гадаад секторын өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Гэвч ЭЗ-ын өсөлтийн үр өгөөж хүртээмжтэй байж чадахгүй байгааг өрхийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаагаас харж болно.
Монгол улс сонгуулийн жилд мөнгөний бодлогоо сулруулдаг нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг
Засгийн газрын өрийг хангалттай хэмжээгээр бууруулах үүднээс нэгдсэн төсвийн хүүгийн зардлыг хассан тэнцлийг энэ онд хамгийн багадаа ДНБ-ий 1 хувь, 2020 оноос хойш 2 хувьд барих нь зүйтэй хэмээв. Асуудлын гүнд нь хүрсэн бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс тэлэлт, агшилтын мөчлөгт өртөх эрдсэлийг бууруулахад дөхөм болно. Эцэст нь, төсвийн зарлагыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардалд түлхүү чиглүүлснээр ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх үр өгөөжийг илүү өргөн хүртээх нөхцөлийг бүрдүүлж чадна гэв.
Монгол улсын ЭЗ-ийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлээр томоохоон амжилтад хүрч чадсан гэлээ. Эрх баригчид ЭЗ-т гарсан нааштай өөрчлөлтийн зохистой ашиглаж, ЗГ-ийн зарим өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүлжээ.
Гэсэн ч ЭЗ-ийн хамгаалалт томоохон цочролыг даван туулахад хүрэлцээрхгүй бага байна. ЭЗ гадаад орчны болоод цаг уурын өөрчлөлтөд хэт өртөмтгий хэвээр байна. Хэдийгээр ЭЗ хэдэн жилийн турш эрчимтэй өссөн боловч ядуурлын түвшин өндөр хэвээр байна.
Тиймээс эдийн засгийн хамгаалалтыг бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар сүүлд хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх чиглэлийн зорилт байх ёстой. ЭЗ-ийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, ХАА-н бодлогын шинэ түвшинг гаргах нь чухал ач холбогдолтой байна гэв.
Эцэст нь "Монгол улсад эдийн засгийн өсөлт хийхийг ихээхэн зорьж байгааг ойлгож байна. Гэвч огцом өсөлтөөс илүү урт хугацаанд тогтмол авч явах боломжийг тооцох хэрэгтэй ба тэгэхийн тулд эдийн засгийн хүчин зүйлсийг тогтвортой байлгах хэрэгтэй. Гадаад зээл, санхүүжилт, зээл их байх тусам тогтвортой байх боломжгүй болно. Монгол улс өсөлттэй бөгөөд тогтвортой эдийн засагтай нь ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогоос шууд хамаарна. Мөн сонгуулийн жилд мөнгөний бодлогоо сулруулдаг нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх видеоноос хүлээн авна уу.