С.АМАРСАЙХАН: МЕТРО ЗАРДАЛ ИХТЭЙ ТУЛ АГААРЫН ГАЛТ ТЭРГИЙГ 6 САРЫН ДОТОР БАРИНА
“Улаанбаатар эдийн засаг форум” “Блю Скай” зочид буудалд боллоо. Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулав.
Хотын дарга С.Амарсайхан хурлыг нээн үг хэллээ. Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлж, Улаанбаатар манай нийгэм, эдийн засгийн гол нүүр царай болдгийг онцлов. Тэрээр цааш нь "Хөгжил хүн төвтэй байх ёстой. Өмнөх хорин жилийн мөлхөө байдлыг өөрчлөх шаардлага тулгарлаа. Иргэд нийслэлийн өнгө төрх өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэж байна. Хотын бүтээн байгуулалтад гадаадын хөрөнгө оруулалт агаар мэт хэрэгтэй багаааг бид мэднэ. Гэвч хуулийн орчин хангалтгүй байна. Хүн амын өсөлтийг дагаад нийслэлийн эдийн засаг ч хүрээгээ тэлсэн. Уул уурхайн салбарт одоо 6 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байна. Энэ дүнг 20 тэрбум амдоллар болгон өсгөхөөр ажиллаж байна. Гэвч популизм ажилд ихээхэн саад болдог. Уг нь уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт Улаанбаатарт орж байна гэж ойлгох нь зөв. Бүгд хамтдаа шинэ Улаанбаатарыг бүтээхийн төлөө ажилллая" гэж үгээ төгсгөв.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
РАЛЛИ: “ТОРГОНЫ ЗАМ 2019” УРАЛДААН МОНГОЛЫН НУТГААР ДАЙРЧ ӨНГӨРНӨ
“Торгоны зам 2019” автомашин, мотоциклын холын зайн, дэлхийн цомын аварга шалгаруулах уралдаанд оролцох Монголын баг тамирчдыг танилцууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиогдож буй уг уралдаан долоодугаар сарын 6-16 хооронд 10 хоногийн турш үргэлжилнэ. Ингэхдээ ОХУ-Монгол-БНХАУ гэсэн маршрутаар 4000 орчим км замыг туулах аж.
Тус тэмцээнийг Франц, Монгол, БНХАУ, ОХУ-ын автомашины холбоонууд болон Олон улсын автомашин, мотоциклын холбоо хамтран зохион байгуулж байна. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж мотоциклын төрөлд 6 тамирчин, автомашины төрөлд 4 багийн 6 тамирчин оролцох юм.
НАЙМАН ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГЫГ ҮАБЗ-Д ХҮРГҮҮЛНЭ
Улсын Их Хурлын таван гишүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардахаар болжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар нар эдгээр найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж байгаа аж.
ОЛИМПЫН ТАМИРЧДЫН ХУВЦАСНЫ ЗАРДАЛД 400 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг Боловсрол Шинжлэх Ухаан Спортын Яамнаас зарласан билээ.
Сонгон шалгаруулах ажлын хэсэг эхний ээлжид спортын хувцасны сонгон шалгаруулалтыг хийсэн бөгөөд одоогоор гурван загварыг урьдчилсан байдлаар сонгоод байгаа аж.
Тамирчдын ёслолын хувцсыг үндэсний үйлдвэрээр хийлгэхээр төлөвлөж байгаа бол спорт хувцасны материал, нарийн хийцийг харгалзан мөн олимп Японд болох учир тус улсын спорт хувцасны Mizuno брэндтэй хамтран ажиллахаар ярьж байгаа аж.
ДИПЛОМАТ ЭРХЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН КОНСУЛ Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТЛАА
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татлаа.
2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн байна.