Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан.
ЗАРЛИГТ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй гэжээ. Хавсралтыг ЭНД дарж харна уу.
ХҮНСНИЙ 20-ЫН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯ ТӨГРӨГӨӨР ШИНЭЧИЛЛЭЭ
Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригджээ. Өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засжээ. Нэг сарын турш үргэлжилсэн засварыг "Элит" констракшн гардан хийжээ.
Шатны орц гарцад шинэ бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, 4 камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулжээ. Цаашид камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хянана гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
О.ДӨЛГӨӨНД ЗОРИУЛСАН ХАНДИВЫН АЯН ӨРНӨЛӨӨ
Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Түүний ар гэрийнхэн АНУ-д очсон бөгөөд биеийн байдал нь хэвэндээ байна гэсэн хэмээн түүний дасгалжуулагч О.Баярцогт хэлсэн. Ард түмний хандивын мөнгийг 100 хувь эмчилгээнд нь зориулах юм байна.
АНУ-д эмчлүүлж байгаа О.Дөлгөөний хандивын дансанд зургаадугаар сарын 27-ны байдлаар 505 сая төгрөг ард түмнээс цугларчээ. Мөн одод, урлаг соёлынхон, спортын баг тамирчид, компани байгууллагын хамт олон, улс төрч, олны алдартай хүмүүс хандивын аянд нэгджээ. Тэдгээрээс дурдвал Асашёорюү Д.Дагвадорж аварга 10 сая төгрөг, Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус бүр нэг сая төгрөг, Петровис компанийн ТУЗ-ийн гишүүн 10 мянган ам.доллар, PC Mall компанийн захирал 2000 ам.доллар, ажилчид нь 7 сая төгрөг гэх мэт хандивуудыг маш олон байгууллага, хамт олон, эрхмүүд өгчээ.
Хандив өгөх хэлбэрүүд
Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л.Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/
ХБНГУ-ААС 8.0 САЯ ЕВРОГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЛОО
ХБНГУ-аас олгож буй 8.0 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төсөл болон 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль” төслүүдийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон санхүүжилтийн гэрээ байгуулжээ.
ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Герман Монголын Ашигт малтмал технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сан барина.
БАГШ НАР: БИДЭНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ, ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛААЧ
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадаа жагслаа.
Тодруулбал, тэд Монголын багш нарын амьдрах нөхцөл байдал хүнд, ажлын ачаалал огтхон багасаагүй, цалин тодорхой хувиар нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдсэн учир нөхцөл байдал яг хэвэндээ байна хэмээсэн юм.
Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа "Багш нар орох оронгүй, айлын хажуу өрөөнд эсвэл гэр түрээсэлж үнэхээр гундуу амьдарч байна. Нийслэлийн Орон сууцны корпориацаас ашиглалтад оруулах 972 айлын орон сууцад багш нарт зориулж тодорхой квотыг олгож өгөхийг шаардаж өнөөдөр цуглалаа. Бид цалингаараа найман хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Багш нар амралтаараа амарч чадахгүй, аргаа барсандаа тэмцэхээс өөр аргагүй байна" гэлээ.
Ерөнхийлөгч М.Даваажаргалын харъяатаас гарах хүсэлтийг ЗӨВШӨӨРЛӨӨ
Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарч, Япон улсын иргэн болох хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хакүхогийн хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлиг гаргажээ. Ингээд албан ёсоор Аварга овогт Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөршөөрөв.
Б.АЛТАНТУЯА: МОНГОЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ТУРШИЛТ ХИЙХЭЭС БУСАД БҮХ ЭРҮҮ ШҮҮЛТ БАЙНА
НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг дэлхийн өдөр зургаадугаар сарын 26-нд тохиолоо. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлийг УИХ-ын гишүүн Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд хүний эрхийг хангах нь зөвхөн төрийн бус хүн бүрийн үүрэг бөгөөд төрийн бус байгууллагууд хамгийн нөлөө бүхий платформ болж чадна гэдгийг илэрхийллээ. Мөн тэрбээр эрүүдэн шүүлттэй холбоотой олон улсын зөвлөмжийг манай улс чихнийхээ хажуугаар олон удаа өнгөрөөсөн гэдгийг ч онцолж байв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ СУЛЛАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ
Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.
Яллагдагч Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Уг үндэслэл нь арилсан нөхцөл байдал нь прокуроруудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авсан байна. Яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байгаа юм байна.
Санал болгох нийтлэл, ярилцлагууд:
- Б.Отгонтуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох нийгмийн хандлага маш сул
- В вирүсийн эсрэг вакцин 15 мянган төгрөг, хамгаалах хугацаа 15 жил
- Я.Янжинсүрэн: Хүүхэлдэйгээ хийхдээ найзыгаа "бүтээж" байна гэж сэтгэлээ шингээн урладаг
- Захидал: Эхнэрээ өөр нүдээр харсан тэр өдөр бүх зүйл эхэлсэн
- #6 үлгэр дуурайл болохоосоо залхуурах хэрэггүй
- Д.Наранжаргал: Элэгний бүх өвчин хүнд ямар ч зовуурь өгдөггүй
- “Эрчүүд асуудлаа ярилц, үгүй бол захидал бичээд эхнэртээ өгөөрэй”
- Олимпын тамирчдын хувцасны зардалд 400 сая төгрөг төсөвлөжээ