Зам засварын ажилтай холбоотойгоор гурван удаа хэсэгчилж замыг хаана. Долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зам засварын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Өнгөрсөн жилийнх шиг үргэлжилсэн усархаг бороо үргэлжлэн орохгүй бол энэ хугацаанд замын зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэл хааж, зам засварын ажлыг хийнэ.
- Хоёрдугаарт долдугаар сарын 14-нөөс 28-ныг хүртэл Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,
- Гуравдугаарт Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл хаах юм байна.
Шинээр барих зам 12 метрийн өргөн замтай, явган хүний зам 2.25 метр бөгөөд дээр нь дугуйн зам болон ногоон байгууламжийг хийх юм.
1.6 км замыг 3.4 тэрбум төгрөгийн төсөвтэй хийж буй бөгөөд зөвхөн замын ажил бус тунелийн системд оруулах, дэд бүтцийн асуудал байгаа бөгөөд ус зайлуулах хоолой бүхий иж бүрдэл зам юм.
Дээрээс нь нэмж хотын эзэмшилд байгаа зам талбайд зогсоолын тоог нэмж, дөрвөн байршилд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой болох юм байна.