Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл 2018 онд 111.2 тэрбум төгрөг байжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-07-01 13:35 GMT+8

2018 онд Эрүүл мэндийн даатгалын санд 2.8 сая хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, сангийн орлого 422.3 тэрбум төгрөг болжээ. Орлогын дийлэнхийг нь буюу 72 хувийг даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүрдүүлсэн байна.

Харин зарцуулалт 2018 онд 311.1 тэрбум төгрөг, үлдэгдэл нь 111.2 тэрбум төгрөг болсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын статистик тоо мэдээллээс харж болохоор байна. Сангийн зарцуулалтыг төрлөөр нь задлаад харвал хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хамгийн их жин дарж байна.

Харин хорт хавдар болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд өнгөрсөн онд нэг тэрбум 675 сая төгрөг зарцуулсан бол элэгний В, С вирус илрүүлэх, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнд 7.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэдий тийм боловч хүнд өвчний улмаас гадаад улс орнуудад эмчлүүлэх шаардлага тулгарахад олон нийтээс хандив цуглуулж эмчлүүлэх тохиолдол тасралтгүй гарсаар байна. Үүнд судлаачид, олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хэвлэл мэдээллээс харж болохоор байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тодорхой хувийг хувийн хэвшилд шилжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг сүүлийн үед хүчтэй илэрхийлж байна.

С.Өлзийбуян

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 553 санал өгсөн байна.

Дээшээ