100 айлын 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлэхээр болсон талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Үүнд,
- 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км замыг өнөөдрөөс долдугаар сарын 15-ны өдөр хүртэл,
- Хангай хотхоноос УБЕГ хүртэл 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл,
- УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэл 0.7 км авто замын долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 15 хүртэл тус тус хааж, зам засварын ажлыг хийнэ.
Тус 1.6 км замын төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг. Өртөг өндөр байгаа шалтгааныг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Зөвхөн замын бүтээн байгуулалт биш. Замын дор маш их инженерийн шугам сүлжээ бий. Үүнийг зайлуулах, хүчитгэх, тунелийн системд оруулах гэх мэтчилэн төсөл арга хэмжээ гэх мэтчилэн замын бүтээн байгуулалтаас илүү далд ажил их хөрөнгө зарцуулдаг учраас дахин шугам сүлжээний ажил хийхэд замаа эвдэж хуулахгүй шууд доогуур нь засах боломжтой байхаар хийж байна. Асфальтны зузаан 7 см байна. 100 айлын зам иж бүрдэл. Усархаг бороо ороход зам дээр ус тогтдог байдал шинээр тавих 100 айлын замд гарахгүй. Ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, дугуйн зам зэргийг цогцоор шийднэ” гэсэн тайлбарыг өглөө.
Тодруулбал,
- Зорчих эсгийн өргөн 12 метр
- ногоон байгууламж хоёр талдаа 1.0 метр
- Явган хүний зам хоёр талдаа тусбүр 2.25 метр
- хөвөө хоёр талдаа тусбүр 0.5 метр
- Дугуйн зам нэг талдаа 1.5 метр
- Гэрэлтүүлэг хоёр талдаа байхаар төлөвлөжээ.
Түүнээс гадна хотын эзэмшилд байгаа зам талбайд зогсоолын тоог нэмж, дөрвөн байршилд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой болох юм байна.