"Хүрмэн" эмийн сангийн "Жор 40", "Жор-50" эмүүдийг устгалд оруулжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Д.Лутбаяр GoGo.mn

2019-07-01 13:05 GMT+8

Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар  тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн Эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй, үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүдийг илэрлээ. Улсын байцаагчийн акт үйлдэн хаяг шошгын зөрчилтэй нийт  600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа.

Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, тус эмийн сангийн үйл ажиллагааг зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ