ХҮМҮҮС АНГАРАГ ГАРАГ ДЭЭР СУУРЬШИХААР БОЛ ҮР УДМАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АСУУДАЛ ҮҮСНЭ
Оросын эрдэмтэд олон жилийн турш сансарт ая тухтай, эрүүл амьдрах орчин бүтээхээр ажиллаж байгаа. Шинэ эм бэлдмэл, дасгал хийх төхөөрөмж, цэцгийн хүлэмж зэрэг нь огторгуйг эзлэх анхдагчдад туслах ёстой. Гэхдээ дараа үеэ төрүүлэхгүй бол алсын гараг руу хийх аялал хүний амьдралын хугацаагаар хязгаарлагдана.
Оросын эрдэмтэд уг асуудлыг шийдэхээр хэрхэн ажиллаж байгаа талаар биологич Ирина Огнева РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Тэрбээр хүн болон сүүн тэжээлтний зарим төрөл сансрын орон зайд үр тогтоох, тээх, төрүүлэх боломжтой ч сансрын нислэгийн үед хүүхэд төрүүлж, аюулгүй өсгөж болох эсэхийг үнэлэхэд нэн төвөгтэй гэж үзэж байна.
Бэлгийн эсүүд бүрэлдэх, үр тогтох, ураг хөгжих гээд олон нарийн үйл явцад сансрын нислэгийн хүчин зүйл хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Асуудал үүсвэр яах вэ гэдэг асуултад ч хариу алга.
Эрүүл үр удам хөгжихөд саад болох олон бэрхшээл байдаг. Сансрын нислэгийн үед амьд организм төрөх үйл явцыг олон удаа ажиглажээ. Тухайлбал, “Мир” станц дээр бөднө шувууг өндөглүүлсэн жишээ бий. Сүүлийн туршилтаар хос далавчит жимсний ялааны авгалдайг амжилттай үржүүлсэн байна. Гэхдээ хүний хувьд асар их ялгаа бий. Бэлгийн эсүүд бүрэлдэх, үр тогтох, ураг хөгжих гээд олон нарийн үйл явцад сансрын нислэгийн хүчин зүйл хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Асуудал үүсвэр яах вэ гэдэг асуултад ч хариу алга.
Үүнээс гадна жингүйдэл, соронзон ба цацраг идэвхийн орны өөрчлөлт эрсдэл үүсгэх магадлалтай. Доктор Огнева цааш нь ярихдаа “Хүмүүс ангараг гараг дээр суурьшихаар бол үр удмаа үргэлжлүүлэх асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл, эрэлтээс нийлүүлэлт үүсэх учир шинжлэх ухааны судалгааг дэмжинэ. Шинжлэх ухаан энэ зорилтыг хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэв.
Дөнгөж дөчөөд жилийн өмнө үргүйдэл гэсэн оноштой хос хүүхэд төрүүлж чаддаггүй байв. 1978 онд үр суулгах технологийн тусламжтайгаар анхны хүүхэд төрсөн. Хорин жилийн өмнө өндгөн эсийг үржүүлэх хиймэл орчин бүрдүүлж чаддаггүй байв. Одоо үүнийг хийж сураад буй. Түүнчлэн хүмүүс өөр гараг эрхэс дээр амьдарч сурвал дасан зохицох ямар нэг арга зам бий болох нь дамжиггүй. Наад захын жишээ нь ялааны авгалдай байна. Харин хүний хувьд юуны өмнө эрх зүйн бэрхшээл байгаа. Хүний генетикийн материалаар туршилт хийх явдал олон оронд хориотой. Ирээдүйд хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй.
Сансарт хүүхэд төрүүлэх туршилтад хэдий хугацаа орохыг мэдэхгүй байна
Эсийн өөрчлөлттэй эрдэнэ шишийг яг эрдэнэ шиш гэж үзэх аргагүй. Үүнтэй адилаар эсийн өөрчлөлтэй хүнийг хүн гэж үзэх үү эсвэл өөр төрөл зүйл гэх үү. Эсийн өөрчлөлттэй төрсөн хүүхэд хүнд үйлчилдэг эрх зүйн хүрээнд хамрагдах уу гэх мэт олон асуулт байна.
Гэсэн хэдий ч ургийн эхэн үеийн хөгжлийг загварчлахын тулд хулгана дээр туршилт хийхээр төлөвлөж байгааг доктор Огнева ярилаа. Хуучин ЗХУ-д хээлтэй хархыг “Космос” хиймэл дагуулаар нисгэж байсан туршилтыг дараа нь АНУтай хамтран үргэлжлүүлсэн байна. Сансарт төрсөн хархны зулзагын мэдрэлийн болон дотоод шүүрлийн системд тодорхой өөрчлөлт ажиглагджээ. Гэхдээ амьтны цаашдын хөгжилд онц нөлөөгүй гэж дүгнэсэн байдаг.
Оросын эрдэмтэд ийм туршилтыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд буй. Тухайлбал, 2023 онд хөөргөх “Бион-М” хэмээх био хиймэл дагуул ялаан дээр ийм туршилт хийх юм. Хатагтай Огневагийн ажилладаг Биологи, анагаах ухааны хүрээлэнгийн биофизикийн лаборатори өнгөрсөн долоо хоногт жингүйдлийн үед ураг бүрэлдэх үйл явцыг ажиглах туршилт эхлүүлэв. Түүнчлэн Оросын эрдэмтэд АНУ-ын Rodent Research нэртэй хулгана дээр хийж буй туршилтад оролцож байгаа юм.
Доктор Огнева “Хүн төрөлхтний төлөөх шинжлэх ухааны дэвшилд бүгд адил оролцох ёстой. Нөгөө талаас манай улс сансар судлалд олон зүйлээр тэргүүлж яваа учир сансарт төрөх анхны хүн ОХУын иргэн байгаасай гэж хүсдэг” хэмээн өгүүллээ. Гэвч сансарт хүн төрүүлэх туршилтын бэлтгэлд хэдий хугацаа орохыг хэн ч мэдэхгүй байна. Ёс суртахууны шалтгаанаар сансрын нисэгчид спермээ өгөхөөс татгалздаг аж. Тэгээд ч ийм туршилт сексийн асуудал биш. Эрдэмтэд сансарт үр тогтооход онц хүндрэл гарахгүй гэж үздэг авч үр дүн нь яаж гарахыг хэн ч мэдэхгүй. Иймээс одоохондоо тодорхой зорилт тавихад эрт байгааг доктор Огнева онцолсон байна.
Ц.Улам Ундрах