“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Спарроуд тоглохоос татгалзсан Жим Керри

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-07-02 10:30 GMT+8

Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналт, инээдмийн жүжигчин Жим Керриг танихгүй хүн гэж үгүй биз. Түүнгүйгээр 1990 оны инээдмийн киног төсөөлөхөд ч хэцүү байх. Тэрээр Канадын Онтарио мужид 1962 оны нэгдүгээр сарын 17-нд ядуу гэр бүлд төржээ. Түүний аав нь ажилтай байхын төлөө тэмцдэг байсан учраас Жим Керри коллежоо ч төгсөж чадаагүй байна. Тиймээс 15 настайдаа гэрийнхэндээ туслахын тулд хаалгачаар ажиллаж эхэлжээ. Гэвч аав нь түүнийг Элвис Пресли болон зарим нэртэй хүнийг дууриан элэглэж чадна гэснээр Торонто клубт энэ үзүүлбэрийг үзүүлэх болсон байна.

Харамсалтай нь хүмүүс түүнийг нь сайхан хүлээж аваагүй аж. Түүнчлэн “Saturday Night Live” хөтөлбөрт оролцохыг хүссэн хүсэлтээс нь татгалзсан байна. Гэвч өөртөө итгэж байсан Жим Керри урам зоригоо хадгалах, шаргуу ажиллаж, хэзээ нэг өдөр авна гэж 10 сая ам.долларын чек бичсэн хуурамч баримтыг түрийвчиндээ хадгалжээ. Харин энэ мөрөөдөл нь долоон жилийн дараа “Тэнэг, тэнэгийн туйл хоёр” киноны гол дүрд тоглосноор биелсэн байна.

Гэвч өөртөө итгэж байсан Жим Керри урам зоригоо хадгалах, шаргуу ажиллаж, хэзээ нэг өдөр авна гэж 10 сая ам.долларын чек бичсэн хуурамч баримтыг түрийвчиндээ хадгалжээ.

Ядуу гэр бүлд өссөн тэрээр гэр бүлийнхэнтэйгээ аав ээж нь ажилладаг байсан үйлдвэрийн гадаа зогсоосон Волксваген машинд амьдардаг байжээ. Түүнчлэн алдар нэртэй болохоосоо өмнө цалин багатай ажил хийдэг байснаас гадна нэгэн үе гудамжинд амьдарч байв. Хүүхэд байхдаа бүжиглэхдээ өмсдөг гуталтайгаа унтдаг байж. Аав ээж нь муудалцахад бүжиглэж тэднийг инээлгэдэг байжээ. Түүний ийнхүү бусдад таалагдаж, инээлгэхийг хүсдэг байсан нь зөвхөн жүжигчний биш хувийн амьдралд нь үлдсэн байна.

Харин Жим Керригийн жүжигчний амьдрал доройтсон нь түүний хувийн амьдралтай холбоотой юм. Найз бүсгүйчүүдээсээ салж, тэдний нэг болох Катриона Уайт Жим Керрид бичиж өгсөн сэтгэл санааны гутралыг арилгах эмийн тунг хэтрүүлэн ууснаас болж нас баржээ. Үүний дараа Жим Керри магадгүй дахин жүжигчний амьдралаа эхлүүлэхгүй байсан байх. Гэвч найман жилийн дотор MTV дуу хөгжмийн авардс наадмаас ганцаараа кинонд тоглож киногоо амжилтад хүргэснийг нь үнэлж есөн удаа шагнаж байжээ. Хэдийгээр “Труманы шоу”, “Сарны хүн” киногоор “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн ч “Оскар”-аас шагнал хүртэж байгаагүй юм байна.

Сонирхолтой баримтууд

  • Тэрээр “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Жэк Спарроугийн дүрд тоглох саналаас “Бүхнийг чадагч Брюс” кинонд тоглохын тулд татгалзаж байсан гэдэг.
  • Жим Керри, Тупак Шакураар бахархахаас гадна найз нь байжээ. Тиймээс тэд нэгнийхээ гэрт байнга очдог байсан. Реппер байсан Тупакыг шоронд байхад Жим Керри инээдтэй захиа бичиж илгээдэг байсан гэж ярьж байжээ.
  • 2010 онд сэтгэлийн хямрал болон согтууруулах ундаанд орсон байснаа ярьснаас гадна Женни Маккартнитай амрагийн холбоогоо тасалсан гэж хүлээн зөвшөөрсөн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ