Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан хариуцах байгууллагад нь хүлээлгэн өгчээ. Нийт 123 сая төгрөгийн өртгөөр хийсэн уг ажлыг Улаанбаатар Смарт карт ХХК гүйцэтгэсэн юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын 23-наас ашиглалтад оруулсан тус камеруудыг “Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерыг ашиглах журам”-ын дагуу холбогдох байгууллагууд хариуцах аж. Уг журмыг тавдугаар сарын 31-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нар хамтран баталсан юм.
ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН 18 ОРЧИМ ХУВЬ НЬ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ҮЙЛДЭГДДЭГ
Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ “Нийтийн тээврийг камержуулснаар ард иргэдийг амар тайван зорчуулах, халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, жолооч нарын замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь хяналт тавих зэрэг ач холбогдолтой” хэмээв.
“Камерын иж бүрэн байдлыг тухайн байгууллагууд бүрэн хариуцах агаад Нийслэлийн тээврийн газраас давхар хяналт тавин ажиллана” гэж Нийслэлийн тээвэр үйлчилгээний газрын орлогч дарга Ц.Мягмар ярив.
Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь нийтийн тээвэрт үйлдэгддэг бөгөөд камер суулгаснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг 5000 гаруй бүртгэгддэг байснаас 1800 орчим болж 64 хувиар буурчээ. Нийтийн тээвэрт эд зүйлээ алдсан иргэд нэн тэргүүнд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй ба цагдаагийн байгууллага дуудлагыг хүлээн авч камерын бичлэгийг шалгаснаар хэрэгтнийг барих юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСЫГ ОНЛАЙНААР, ШУУД ХЯНАЖ БАЙНА
Автобус бүрт нийт дөрвөн камер суурилуулсан ба камерыг хянах авто тээврийн хяналтын улсын байцаагч өдөр бүр ажиллаж байна. Мөн камерын ачаар нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчин явж буй болон автобусны буудал дээр зогсож зөрчил гаргасан авто машинуудыг мөн зорчигчдоос бэлэн мөнгө авч үйлчилж буй хянагч, жолооч нарыг баримтжуулах юм.
Улаанбаатар Смарт карт ХХК-ий менежер Ц.Түвшинжаргал “Анх төсөл хэрэгжиж эхлэхэд буюу 2015 онд нийтийн тээврийн автобуснуудыг бүрэн камержуулж байсан.
Суурилуулсан камеруудын 50 хувь нь эвдэрч ажиллагаагүй болчихсон байв. Харин энэ жил цагдаагийн газартай хамтран бүх камерыг шинэчлэн сайжрууллаа. Мөн энэ дотор онлайнаар камерын бичлэгийг шууд харах боломжтой 80 тээврийн хэрэгсэл бий” гэв.
Хяналтын камерыг онлайнаар болон гар утасны аппликейшнээр шууд хянах боломжтой ба үүнийг зөвхөн тусгай эрхтэй хүмүүс ашиглана гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.