Хагас автономит эрхтэй Хонконгчууд гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төcлийг эсэргүүцэн жагссаар гурван сар өнгөрлөө. Хэдийгээр эрх баригчид маргаантай хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан ч тэмцэл үргэлжилсэн хэвээр.
Учир нь тус хууль хэрэгжээд эхэлбэл гэмт этгээд үйлдсэн иргэд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан гэмгүй хүмүүс ч Хятадын мэдэлд шилжиж, бай болох магадлалтай. Хонконг 1997 онд Хятадын нэг хэсэг болсон бөгөөд энэ цагаас хойш “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмын дор явж байна.
Жагсагчид хэрхэн зохион байгуулалттай, зорилготой, бусдад хүндлэлтэй тэмцдэг болохыг дараах зургуудаар харуулж байна.
Оюутан, сурагчид эсэргүүцлийн жагсаал хийхийн хажуугаар шалгалтдаа бэлдэж байна.
Залуучууд улс орныхоо эрх чөлөөний төлөө тэмцэхийн сацуу өөрсдийн ирээдүйд ч анхаарал хандуулдгийн тод жишээ. Эх орон болоод өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа юм.
Жагсагчид түргэний тэрэгт зам тавьж өгжээ.
Түргэний тэрэг зорьсон газраа амжиж очих нь хүний амь настай холбоотой асуудал.
1.3 сая хүн жагссаны дараах цэвэр цэмцгэр байдал
Хонконгчууд жагсаалын дараа бохирдуулсан талбайгаа цэвэрлэж байна.
Тэд эх орондоо хайртай. Тийм ч учраас жагсаалын дараа дэг журам, зохион байгуулалттайгаар бохирдуулсан талбайгаа цэвэрлэж байгаа нь энэ аж.
Засгийн газрын ордны гадаа тэмцэгчид өөрсдийгөө хамгаалж буй дүр төрх
Цагдаа нар залуучуудын эсрэг нулимс асгаруулагч бодис хэрэглэхэд нь тэд нийлээд шүхрээ дэлгэх байдлаар өөрсдийгөө хамгаалжээ. Энэ үйлдэл нь олны хүч оломгүй далай гэх зүйр үгийг санагдуулж байна.
Сайн дурын ажилтнууд анхны тусламж үзүүлэх хэсгийг хамгаалж байна.
Хонконгийн засгийн газрын байрны эсрэг талд цэргийн яамны гадаа байрлах анхны тусламж үзүүлэх хэсгийг сайн дурын ажилтнууд хамгаалж байна. Магад ямар нэгэн мөргөлдөөн гарсан тохиолдолд анхны тусламж үзүүлэх газар бэлэн байх хэрэгтэй шүү дээ.
Хоёр сар иргэн эсэргүүцлийн жагсаалд оролцсон ч гэсэн сахилга баттай хэвээр
Явган хүний зам дагуу цэвэр ус байрлуулсан нь учиртай
Хөл хөдөлгөөн ихтэй газруудад явган хүний зам дагуу цэвэр ус байрлуулжээ. Хэрэв цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн тохиолдолд энэхүү усыг хэрэглэх боломжтой.
Хэсэг бүлэг хүмүүс Хонконгийн засгийн газрын байрны гадаа хог цэвэрлэж байна.
Хамгийн гол нь дахин боловсруулах хогийг тусад нь ялгажээ.
Хэвлэлийн ажилтнууд цагдаа нарын авсан арга хэмжээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж дуулга, нүдний хамгаалалт, хантааз зэргийг өмсөөд хэвлэлийн хуралд иржээ.
Амиа алдсан жагсагчид хүндэтгэл үзүүлэв.
Хонконгчууд харамсалтайгаар амиа алдсан нэгэн тэмцэгчид хандан сэтгэлийн үгээ бичиж, уй гашуугаа илэрхийлжээ.
Жагсагчид гал нээхийн оронд гал зогсоож буй байдлыг доорх зургаас харж болно.
Хонконгчууд утга учиргүй жагсаал цуглаан хийж, замбараагүй байдал үүсгэхийг хүсээгүй. Тэд юуны төлөө ямар учраас жагсаж байгаагаа мэдэж байгаа учраас гал нээхийн оронд зогсоож байгаа болно.
Цагдаа нар нулимс асгаруулагч бодис цацсаны дараа ямар ч хамгаалалтгүй явж байгаа сэтгүүлчид дуулга, нүдний хамгаалалт өгч тусалжээ.
Эх сурвалж: Boredpanda.com