Тусгай боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан зуны сургалт эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-02 16:59 GMT+8

БНСУ-ын “Green teachers” төрийн бус байгууллага 2017 оноос Нийслэлийн боловсролын газар, БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Халамж үйлчилгээний их сургууль, World friends залуучуудын сайн дурын багш оюутнуудаас бүрдсэн багуудтай хамтран хоёр ээлжийн сургалт эхлүүлжээ.

Өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 06-ны хооронд Тусгай боловсролыг дэмжих төвд сургалт болж байна. Хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, гар урлалын бүтээл (гарын саван, лаа, эко цүнх) хийх, бие бялдрын (гимнастик, таэовондо, бөмбөгт спорт) зэрэг онцлогт нь тохирсон сургалтууд зохион байгуулж байна.

Сургалтад хүссэн хүмүүс ирж оролцож болох юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ