Монголчуудын хоолонд хамгийн их хэрэглэдэг орц бол давс. Хоол хүнсний амт нэмэгдүүлэх бусад бүх амтлагчаас давсыг хавьгүй их хэрэглэдэг нь олон улсын байгууллагаас анхааруулга авахад хүргэсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголыг давсны хэрэглээгээ бууруулахыг байнга л зөвлөдөг.
Дэлхийн олон орноос Монгол давсны хэрэглээ өндөртэй улсын тоонд бичигддэг учраас тэр. Энэхүү давсны хэт их хэрэглээ нь халдварт бус өвчний өвчлөлийг даамжруулах нэг шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Хүн эсийн гаднах шингэндээ натрийн болон хлорын ионы амин чухал шаардлагатай концентрацыг барьж байхын тулд тэдгээрийг тодорхой хэмжээгээр хоолны давс хэлбэрээр авдаг. Гэхдээ маш бага буюу хоногт таван грамм давс ( NaCl) хэрэглэх ёстой. Олон улсын стандартад заасан хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдгийг эмч нар сануулдаг.
Давсны хэрэглээг бууруулах асуудал бүхэл бүтэн улсын бодлого болчихоод байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг 2015-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж, баталсан. Гэвч монголчуудын хэнэггүй, дүлий араншин энэ стратегийг үл тоож байна. Үл тоох ч гэж дээ, энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй сууна. Давсны хэрэглээ бууруулах стратеги батлаад найман жилийг үдэж. Гэтэл иргэд халбага, халбагаар нь давс идсэн хэвээрээ. Хөдөөгийнхөн давсны хэрэглээг бууруулах бодлого өрнөж буйг сонсоогүй гэж байгаа. Ер нь манай улсын бодлого, зөвхөн цаасан дээр л хэрэгждэг болж. Салбарын яам ч иргэдэд эрүүл мэндийн талаар өрнүүлж буй бодлого чиглэлийг сурталчлах, ухуулах ажлыг хийдэггүй бололтой.
Найман жилийн өмнө цаасан дээр бичээд мартчихсан баримт бичгийг уулын мухарт хонио хариулж яваа дамдин гуай яаж мэдэх билээ дээ. Тиймээс л суртал ухуулга гэдэг зүйл энэ цаг үед дутагдаж байна.
БАРУУН АЙМГИЙНХАН СТАНДАРТААС ГУРАВ ДАХИН ИХ ДАВС ХЭРЭГЛЭДЭГ
Монголчууд байнга л чихэнд нь шивнэж байхгүй бол хэзээ ч хэрэгжүүлдэггүй хэнэггүй, дүлий араншинтай хүмүүс. Тиймээс байнга анхааруулж, сануулж байж аливаа ажил үр дүнд хүрдэг. Өнөөдрийн давсны хэрэглээ өчүүхэн асуудал мэт санагдавч хожим хүний эрүүл мэндэд учруулах хоруу чанар нь асар их. Насаараа шорвог давстай хоол идвэл 10, 20 жилийн дараа цусны даралт ихсэх, ходоодны хорт хавдраар өвчлөх, судас хатуурах гээд олон өвчний үүр болно. Үүнийг эмч нар ч хэлдэг.
Улаан хоолой, ходоодны хавдар үүсгэдэг нэг хүчин зүйл нь давс гэж хавдрын эмч хэллээ.
Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа улаан хоолой, ходоодны хавдар элбэг тохиолддог болсон. Улаан хоолой, ходоодны хавдар үүсгэдэг нэг хүчин зүйл нь давс гэж хавдрын эмч хэллээ. Улаан хоолойн хавдраар голдуу баруун аймгийнхан өвчилдөг. Баруун аймгийнхан хоногт авах давсны хэрэглээг гурав дахин хэтрүүлдэг. Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийнхан хоногт 15.4 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргажээ. Эдгээр аймгийн дараа Сэлэнгэ, Төв, Дундговь, Дархануулынхан заасан хэмжээнээс нэг дахин илүү буюу 9.9 грамм давс хэрэглэдэг аж.
Түүнчлэн Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймгийнхан хоногт 9.4 грамм давс хэрэглэж байна. Ингэж халбага, халбагаар нь давс идэж байхад монголчууд эрүүл байх үндэс алга. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг тогтоосон. Цусны даралт ихсэх эмгэгтэй хүн зүрх судасны өвчтэй болдог. Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны тэргүүнд цусны даралт ихдэх өвчин буюу харвалт бичигддэг.
Араас нь зүрх судасны өвчин бичигдэж байна. Мөн яс сийрэгжих өвчин ч давстай холбоотой. Давс хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэдэг. Өтөл насанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай. Энэ бүхнээс харахад давс бол эрүүл мэндийг сүйтгэгч чимээгүй дайсан юм. Иймд хоногт хэрэглэх давсны хэмжээг 2.5 грамм хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг дөрөв дахин бууруулна.
ДАВСНЫ ЭРЭЛТ БА ЗАХ ЗЭЭЛ
ДЭМБ-ын өмнө Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн. Гэхдээ энэ амлалт биелэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс даршилсан, нөөшилсөн хүнс их хэрэглэдэг. Эдгээр хүнсэнд далд давсны агууламж маш өндөр байдаг. Хэрэглээгээ дагаад давсны эрэлт, нийлүүлэлт бас байна. Манай улс өнгөрсөн жилийн байдлаар 14 орноос давс импортолсон тухай мэдээлэл Гаалийн ерөнхий газрын тайланд бичигджээ. АНУ, БНСУ, БНХАУ, Беларусь, ОХУ, Казахстан, ХБНГУ, Пакистан, Тайланд, Хорват, Франц, Энэтхэг, Япон, Их Британи зэрэг улсаас иоджуулсан давс 7.9 тонн, бусад төрлийн давс 35 тонныг импортолсон байна.
ДЭМБ-ын өмнө Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн.
Зөвхөн гадаадаас импортлоод зогсохгүй дотооддоо үйлдвэрлэж, савлаж байгаа. Монгол орон хоолны давс, жамц давсны баялаг ордтой. Дорнод аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уул, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд гол зэрэг давсны ордоос үйлдвэр, цехүүд хэрэгцээгээ хангадаг. Гэвч урт нэртэй хууль гарснаар нууруудаас давс олборлох боломжгүй болж, импортын хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн байна.
Монголын давс, мөсөн шүүний жилийн нийт хэрэглээ 20 мянган тонн байдаг бөгөөд эдгээрийн худалдан авалтад 16 тэрбум төгрөг зарцуулагддаг гэсэн судалгаа Геологийн холбооноос гаргажээ. Үндэсний үйлдвэрлэгчид жилд гурван мянган тонн давс зах зээлд нийлүүлдэг аж. Гадаадаас давс импортлоод байхааргүй хэмжээний нөөц дотоодод байна. Монгол орны зургаан давсны орд дотоодын хэрэглээг 3500 жил хангах хэмжээний нөөцтэй байтал иоджуулсан давс хэмээх хорыг Хятадаас оруулж ирж буйд хүмүүс дургүйцэж байгаа юм.
• Давсны хэрэглээг бууруулах асуудал бүхэл бүтэн улсын бодлого болчихоод байна.
• Үндэсний үйлдвэрлэгчид жилд гурван мянган тонн давс зах зээлд нийлүүлдэг аж.
• Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн.
БАГААС НЬ ЗӨВ ХООЛЛОХ ДАДАЛД СУРГАЯ
Урьдчилан сэргийлэх үзлэг хийхээ больсноос болж өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байлаа гэж шүүмжилдэг ч, тийм биш. Үнэн чанартаа зөв хооллолтын соёл дутагдаж байна. Нэг настай хүүхэд нэг грамм л давс хэрэглэх ёстой. Хүүхдэдээ давс бага хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүдэд зөвлөх хэрэгтэй байх. Манайхны хэнэггүй зан үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сүйтгэж байна. Хүн амын судалгаагаар 40-50 жилийн дараа дундаж наслалт 80-ыг шүргэх тул хүүхдээ бор хоолонд орохоос нь эхлээд зуун жил амьдрана гэж бие, эрхтнийг нь хайрлахыг эмч нар зөвлөдөг. Хүүхдүүдэд эрүүл хооллолт, давсны зохистой хэрэглээг хэвшүүлснээр нас ахихад нь олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Чимээгүй дайсан болсон цагаан хорыг зохистой хэмжээгээр хэрэглэж, ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлцгээе.
Б.Гандолгор