ЗӨВЛӨГӨӨ: Ялгаатай байна гэдэг гадуурхлын суурь шалтгаан биш

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-03 11:05 GMT+8

GoGo.mn  хүчирхийллийн эсрэг цуврал мэдээ нийтлэл хүргэж байгаа билээ.

Бид өмнө нь үе тэнгийн хүчирхийлэл, гадуурхлын талаарх "Олон улсад залуучуудын дундах хүчирхийллээс ИНГЭЖ сэргийлдэг", "Хов зөөлөө, өөрөө асуудлаа шийд, эр хүн шиг бай” гэх мэтээр хүүхдийг асуудалтай нь бүү орхи" нийтлэлүүдийг хүргэсэн билээ. Энэ удаад энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

1.    Хүүхэд эцэг эхийн толь. Хүүхэд бүрийн хүмүүжил төлөвшил, зан ааш нь түүний гэр бүлтэй салшгүй холбоотой бөгөөд хүүхэд ямар зан үйлд суралцах нь таны сонголт тул тэдэнд гадуурхалтын талаар тайлбарлаж, зөв үлгэр дуурайл болоорой.

2.    Өсвөр үеийнхний ойр орчимд бие биедээ хоч өгч нэрлэх нь олонтаа. Энгийн тоглоом шоглоом мэт байж болох ч хэн нэгний хувьд таагүй сэтгэгдэл төрүүлж болох тул эвгүй үгээр хэн нэгнийг битгий шоглоорой.

3.    Хүн бүрийн амьдралын түвшин өөр өөр байдаг тул хэн нэгнийг гадаад төрх, эдлэл хэрэглэлээр нь гадуурхах нь хамгийн бүдүүлэг хэрэг юм шүү.

4.    Хэн нэгэн чамаас ялгаатай байлаа гээд энэ нь гадуурхах шалтгаан болох ёсгүй. Хүн бүр өөр тул түүнийг гадуурхаж сөрөг сэтгэгдэл төрүүлэхгүй байцгаая.

5.    Гадуурхалт нь дээрэлхэгч, дээрэлхүүлэгч, ажиглагч гэсэн гурван талын оролцоотойгоор үйлдэгддэг бөгөөд хэрвээ та хэн нэгнийг гадуурхаж байгааг ажигласан бол ямар нэгэн арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн хүүхдийн тусламжийн утас болох 108, цагдаагийн газрын утас болох 102-т тус тус мэдэгдээрэй.

Б.Мишээл

Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ  /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 460 санал өгсөн байна.

Дээшээ