Mongolian Startup Showcase-ын талаар товч танилцуулга?
Mongolian Startup Showcase-ыг (MSS) гарааны бизнесийн таатай орчинг хөгжүүлэгч СТАРТ, Монголын гарааны бизнест хөрөнгө оруулагчдын холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь 9-р сарын 15-аас 20-ны өдрүүдэд Малайз, Сингапур улсад болох бөгөөд Монголын шилдэг гарааны бизнесүүдийг Азийн шилдэг хөрөнгө оруулагч болон ижил төстэй гарааны бизнесүүдтэй уулзуулах, цаашлаад тэднийг хөгжлийн дараагийн шатанд нь хүргэх зорилготой.
Гарааны бизнесүүдийг хэрхэн сонгох вэ?
MSS-д оролцох гарааны бизнес нь Малайз, Сингапур цаашлаад Азид Монгол улсаа төлөөлөх тул тун нарийн шалгуураар сонгож байгаа. Хамтран зохион байгуулагчаар "IRBIS Ventures" ажиллаж байгаа бөгөөд сонирхсон хүмүүс энэ хаягаар бүртгүүлэх боломжтой бөгөөд сонгогдсон гарааны бизнесүүдийг шууд авч явахгүй. Тодруулбал эхний байдлаар сонгогдсон гарааны бизнесүүдийг 8-р сарын 15-аас 9-р сарын 15-ны хооронд болох тусгайлан бэлдсэн, “Startup Studio” хөтөлбөртөө хамруулан бизнес найраа хийхээс эхлээд олон төрлийн сургалт орно. Ингэснээр эдгээр гарааны бизнесүүд маань арга хэмжээний үеэр олдох боломжоо 100 хувь ашиглаж чадах юм.
MSS-ын хөтөлбөрийг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?
MSS нийт гурван өдөр үргэлжлэх ба ингэхдээ Монгол, Малайз, Сингапур гэсэн гурван улсад болно. Эхлээд Сингапурын гарааны бизнесийн зах зээлд амжилттай явж байгаа хөрөнгө оруулагч болон гарааны бизнесүүдтэй биечлэн уулзана. Ингэснээр манай гарааны бизнесүүд санхүү, хүний нөөц, удирдлага зэрэг дээрээ олон улсын түвшний мэдлэг мэдээлэл, туршлагыг авах боломжтой. Дараа нь оролцогч гарааны бизнесүүд маань өөрсдийн танилцуулгаа тэндхийн хөрөнгө оруулагч, ижил төстэй бизнес эрхлэгч зэрэг хүмүүсийн өмнө тавьж боломжит хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар ярилцах юм.
Оролцох гарааны бизнесүүдэд ирэх үнэ цэнэ?
Юуны өмнө MSS нь оролцогч гарааны бизнесүүддээ олон улсад гарах нэг том алхам нь болж байгаа юм. Ихэнх гарааны бизнесийн алс хэтийн зорилго нь олон улсад гарах байдаг шүү дээ. Тэгвэл бидний энэхүү арга хэмжээ яг л энэхүү зорилгод хүрэх гүүр нь байх болно.
Үүнээс гадна Монголын шилдэг хурдасгуур хөтөлбөр болох “Startup Studio”-д хамрагдсанаар богино хугацаанд асар их мэдлэг, туршлагыг хуримтлуулах юм. Энэ бол гарааны бизнесүүдийн хувьд гарцаагүй давуу тал, үнэ цэнэ билээ.
MSS-д гарааны бизнесүүдээс гадна ямар хүмүүс явах боломжтой вэ?
Сүүлийн 2-3 жилд хөрөнгийн бирж дээр гарааны бизнесүүд хувьцаагаа арилжиж эхэлж улмаар хувь хүн бүр гарааны бизнесийн талаар тодорхой мэдээлэлтэй болоод байна. Үүний адилаар томоохон корпорацууд гарааны бизнесийн соёлыг сонирхох болсон. Иймд MSS-д Монголын шилдэг гарааны бизнесүүдтэй хамтаар корпорацуудын төлөөллүүд оролцох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
MSS-д оролцох хүсэлтэй гарааны бизнесүүд энэ хаягаар бүртгүүлж болно. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 80002662 гэсэн дугаар болон START фэйсбүүк хуудсаар холбогдон аваарай.