Самсунг компани өнгөрсөн 7-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байсан “Unpacked” арга хэмжээгээ 8-р сарын 7-ны өдөр Бруклин дэх Барклэй төвд зохион байгуулах болсноо олон нийтэд зарлалаа. Уг арга хэмжээ дээр Galaxy Note цувралын Note 10-ыг албан ёсоор танилцуулах болсон нь олны анхаарлын төвд байгаа юм.
Одоогоор ил болоод буй мэдээллээс үзэхэд энэхүү утас нь нүүрний дээд хэсэгт байрлах өндөр нягтшилтай камер, S Pen үзэг, 3.5 мм чихэвчний оролт ажиглагдах ба бусад загваруудаасаа илүү шинэлэг дизайнаар хийгдсэн байна. Өнгөрсөн жил Note 9 гар утас 6.28 болон 6.75 инчийн хэмжээтэйгээр худалдаанд гарч байсан бөгөөд Note 10 ч гэсэн хоёр төрлийн хэмжээтэйгээр борлуулагдах аж. Түүгээр ч зогсохгүй Самсунг компани уг 2 төрлийн загварын 5G хувилбарыг хүртэл санал болгохоор бэлдсэн байна.
Үнийн хувьд Galaxy Note 10 нь бусад загваруудаасаа илүү өндөр үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байгаа ба Galaxy S10, Galaxy Note 9 зэрэг сүүлийн үеийн утаснууд дунджаар 1000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч байсан билээ.
Эх сурвалж: The Verge