5G сүлжээг дэмждэг утасны хэрэглээ 2023 онд 4G-г гүйцнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-03 16:30 GMT+8

Энэ жил дэлхийн ухаалаг утасны хэрэглээнд нэвтэрсэн томоохон зүйлүүдийн нэг бол өндөр хурдны 5G технологи юм. Саяхан гарсан Canalys-ийн тайлангаас харахад шинжээчид 2023 онд 5G сүлжээг дэмждэг ухаалаг утасны хэрэглээ 4G сүлжээг дэмждэг ухаалаг утасны хэрэглээг гүйцэж, нийт тоо нь 1.9 тэрбумд хүрнэ хэмээн дүгнээд байна. 

Одоогийн байдлаар 5G технологи нь хараахан хүн бүрийн хэрэглээг бүрэн хамарч чадаагүй байгаа бөгөөд үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах нь гарцаагүй.

Үнэн хэрэгтээ салбарынхны үзэж байгаагаар 5G технологи нь гар утасны чиг хандлагыг өөрчлөх дараагийн зүйл байх бөгөөд 2023 онд 4G-ийг гүйцэж түрүүлэх уг өөрчлөлтөд том нөлөө үзүүлэх нь гарцаагүй. 

Судалгаанаас харахад 2023 онд 5G гар утасны борлуулалт 800 сая байх бөгөөд энэ нь тухайн үеийн дэлхийн ухаалаг утасны зах зээлийн 51.4% хувьтай тэнцэж буй хэрэг юм. Харин 2023 онд нийт тоогоороо 1.9 тэрбум хүртэл өсөх төлөвтэй байна. Үүний 18.8 хувийг Хойд Америк, 34 хувийг Хятад эзлэх гэнэ.

Эх сурвалж: TechCrunch

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ