“Ирээдүйн өв” сан 167 тэрбум төгрөгийн хуримтлалтай болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-03 15:30 GMT+8

Дэлхийн улс орнуудад нийт 120 сан үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг хадгаламжжийн, баялгийн, тогтворжуулалтын гэсэн 3 үндсэн бүлэгт хуваадаг. Одоогоор манай улсад Тогтворжуулалтын (төсвийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй), Ирээдүйн өв сангийн (хадгаламж үүсгэх зорилготой) сангууд бий. 

Ирээдүйн өв сан 167.3 тэрбум төгрөгийн хуримлалтай болжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүний Хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгалаа. Ирээдүйн өв санд анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ” гэж мэдээлсэн юм.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 онд баталсан юм.   

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ