Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр, ажлын хэсэгт 7-8 хүнийг томилж, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Төрийн өмчийн хороог хохирогчоор оролцуулж байгаа юм байна. Ингээд хууль хяналт, прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт дахин хандана гэдгийг хэллээ.
180 орчим обьект байгаа бөгөөд мөнгөн дүнгээр 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээлж, Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн талаар хэлж байв.
Тэгвэл өнөөдөр Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдтэй холбоотой 180 орчим обьект байгаа бөгөөд мөнгөн дүнгээр 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэдгийг мэдээллээ.
Нийт 185 эд хөрөнгө байгаа бөгөөд ихэнх шатахуун түгээх станц нь одоо хүртэл ажиллаж байгаа хэр нь ямар ч мөнгө байхгүй гээд л сууж байна гэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүн байна. Үүний маш тод томруун жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү. Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн зээл төлөөгүй хүмүүс байна. Анхнаасаа л нэг ч төгрөг төлөхгүй гэсэн санаатай байсан юм шиг байна. Ш.Батхүү улсыг 160 орчим сая америк долларын өрөнд оруулчихсан. Үнэхээр үгсэн хуйвалдсан уу эсвэл хуурамчаар гарын үсэг зурсан уу гэдэг нь одоо хүртэл тодорхой болоогүй. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар хүлээж байна уу гэж хардаж байна. Энэ хүн ял завшаад гарч ирээд шилжүүлсэн хөрөнгүүдээ буцаан авна” гэсэн юм.