Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн.
Уг албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байгааг дурдсан юм.
УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 5-ны баасан гарагт хааж, ээлжит бус чуулганыг нээхээр төлөвлөжээ
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн энэхүү саналыг хүлээн авахаар болсон талаараа мэдээллээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн журмаар Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явуулах ёстой учраас УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 5-ны баасан гарагт хааж, ээлжит бус чуулганыг нээхээр төлөвлөжээ. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганаар хийх хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 16-наас хийх юм. Өөрөөр хэлбэл тасралтгүй үргэлжлэх гэсэн журмыг зөрчихгүй хуулийн дагуу хэлэлцэх боломжтой болж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Харин долоодугаар сарын 4, 5, 8, 9-ний өдрүүдэд ажлын дэд хэсгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар тогтжээ.
Долоон байнгын хорооноос 100 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан. Үүнийг нэгтгэх, цэгцлэх, томьёолох ажил нэлээд цаг зарцуулах учраас хоёрдугаар хэлэлцүүлгийг ийн хойшлуулсан нь зүйтэй гэж үзжээ.