ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байгааг дурдсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн энэхүү саналыг хүлээн авахаар болсон талаараа мэдээллээ.
Авто тээврийн торгууль төлдөг “Гэрэгэ киоск” төхөөрөмж нь Улаанбаатар хотын 29 байршилд байрладаг билээ. Тэгвэл тус төхөөрөмжүүдийг шинэчлэн авто тээврийн тэмдэгтийн хураамж төлөх цэс нэмсэн байна.
Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Найдансүрэн “Хүмүүс авто тээврийн тэмдэгтийн хураамжийг төлөхдөө банканд дугаарлаж хугацаа алддаг байсныг нь сэтгэл ханамжийн судалгаагаар баталгаажуулсны үндсэн дээр цахимаар төлөх боломжтой болгосон. Цэс нэмэх ажлыг “Гэрэгэ системс” компани болон манай төвийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийсэн тул ямар нэг өртөг, зардал ороогүй” гэв.
“Өргөө” амаржих газрын ариутгалын аппарат хоёр жилийн өмнөөс хэвийн ажиллах боломжгүй болж, тодорхой хэмжээгээр засвар, үйлчилгээ хийдэг ч үр дүн муутай байжээ.
Иймд “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс тус амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музей болон Үлэг гүрвэлийн музейг нэгтгэх тогтоол гарсан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.
Ингэснээр Байгалийн түүхийн музейг Чингэлтэй дүүрэг дэх Үлэг гүрвэлийн музей руу шилжүүлнэ. Байгалийн түүхийн музейн барилгын ашиглалтын хугацаа дуусч, сүүлийн зургаан жил үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд музейн шинэ барилгыг ашиглалтад орох хүртэл хоёр музейг нэгтгэх юм.
Ирээдүйн өв сан 167.3 тэрбум төгрөгийн хуримлалтай болжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүний Хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгалаа. Ирээдүйн өв санд анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ” гэж мэдээлсэн юм.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 онд баталсан юм.