PLAYTIME-2019: Levi’s, Dr.Martens одоог хүртэл дэлхий даяар фестивалийн талбайг эзэгнэсээр

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Төлбөртэй мэдээ

2019-07-03 18:15 GMT+8

Жийнс, тэр дундаа Levi’s жийнс, яагаад фестивалийн билэг тэмдгүүдийн нэг болохыг мэдэх үү?

Анх 19-р зуунд ажилчин анги, уурхайчдад зориулж гаргаж байсан Levi’s жийнс өдгөө тэдэнтэй олон талаараа төстэй гадаа бороо, шороог үл тоон “ажиллах” фестивалийн залуучуудын салшгүй нэг хувцас болсон. 

Levi’s-ын хөх жийнсгүйгээр фестивалийг төсөөлшгүй. Levi’s-ын классик загвар 501-ийг сонирхолгүй шулуун, хэтэрхий аав стильтэй “baggy” гэж голж байвал алдас болмой. 

Dr.Martens -ын үндсэн 1460 загварын дээр 501 яг хамт төрсөн юм шиг харагдана. 501-ийг дээр нь зурж, урж, хайчилж, шууж, боож, наалт нааж хүссэн стильдээ оруулах боломжтой. Тэгээд дээр нь Levi’s Trucker Denim Jacket -тай бол тайзан дээр ч, тайзны доор ч, хаана ч байсан жинхэнэ “style icon” шүү.

Dr.Martens -ын классик 1460 гэсэн загвараас гадна энэ жил эргэн ирж буй загвар бол гладиатор сандалиуд болон эрэгтэйчүүдийн “аав” сандалиуд. 

Мөн энэ жилийн Dr.Martens -ын тусгай коллекц болох богино түрийтэй 1461-ийн Colour Pop гэсэн хурц тод өнгөтэй гутлуудыг ямар ч хувцсан дээр өмссөн зохих нь дамжиггүй. Ямар ч фестивальд шороо, ус, шавхай болдог Levi’s, Dr.Martens хоёр хуучрах тусмаа гоё гэдэг шиг эдэлгээнд орох тусмаа эзнийхээ зан чанар, адал явдлын намтрыг сорви, шивээс мэт илэрхийлдэг.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ