Хонконгийн хуучин Кайтак нисэх буудалд онгоц газардах нь үс өрвийм айдастай байлаа. Хүнээр “буцалж” буй Каулунаас ганцхан минутын зайтай буудалд нисэх онгоц орон сууцны байшингуудын дээвэр шүргэх шахан доошилсоор газарддаг байв.
Буудал байсан газарт өдгөө Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том төслийн нэг хэрэгжиж байна. Барилгын шинэ сайт болгон үнэмлэхүй үнэ тогтоож буй цаг үед тус газарт олон сая ам.долларын үнэтэй орон сууцны барилга аажим өндийж эхэллээ. China Resources Land Ltd болон Poly Property Group Co өнгөрсөн долоо хоногт тус газарт 12.9 тэрбум хонконг доллар (1.7 тэрбум ам.доллар) төлсөн нь эх газрын Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдээс хаясан үнэмлэхүй үнэ болсон юм. Энэ оны эхний хагаст Хонконгийн тусгай засаг захиргааны зарсан орон сууцны зориулалттай нийт газрын бараг 60 хувийг эх газрын Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч нар худалдан авчээ.
Хонконг арлын Викториа Харбортой харалдаа Каулуны хошуундаа байрладаг, Нью-Йоркийн Сентрал паркийн дайтай энэхүү газар нь манай гараг дээрх хамгийн нягт төвлөрөл бүхий хотын нэгнийх нь төвд дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө байгуулах ховор боломж болов. Энэ газар нь мөн тус хотод ихэссээр байгаа нийгмийн тэгш бус байдлын илрэл болж байна.
Хонконгод төвтэй үл хөдлөх хөрөнгийн Sun Hung Kai Properties Ltd 2018 онд тус газраас хэсэгхэнийг нь 25.2 тэрбум хонконг доллараар худалдаж авсан. Уг газарт байгуулах орон сууцны нэг ам фут (ойролцоогоор 0.09 ам метр) талбай 2,265 ам.доллар учраас хоёр өрөөтэй жижиг орон сууц 2.5 сая ам.долларын үнэтэй болох тооцоог Knight Frank LLP-гийн гүйцэтгэх захирал Tомас Лам гаргажээ. Tэгвэл жижгэвтэр гурван өрөө орон сууц Нью- Йоркийн дээд Ист-Сайдад үүнтэй бараг адил үнэтэй.
Төсөл хэрэгжиж дуусах 2020-иод оны дунд үе гэхэд зочид буудал, оффисын барилга, орчин үеийн тоноглолтой цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн бүхий Кайтакт 90 мянган хүн амьдарна хэмээн тусгай засаг захиргаа тооцоолж байна.
“Үнэлгээ ийм маягаар өрнөөд байвал боломжийн үнэ бүхий хүртээмжтэй орон сууцны талаар ярих аргагүй” гэж судалгаа, консалтингийн Savills Plc компанийн тэргүүн Саймон Смит анхааруулсан юм. Тус газарт хүн амын дунд, дээд хэсгийнхэнд зориулсан орон сууц л байгуулах бололцоотой хэмээн тэрбээр тайлбарлав.
Газар худалдах ажил эхэлсэн 2013 оноос хойш Кайтак нь Хонконгийн тусгай засаг захиргааны сан хөмрөгт 173 тэрбум хонконг доллар оруулж өгснийг Savills-ын статистик харуулж байна. Зарж амжаагүй үлдсэн газар цаашид дахиад 110 тэрбум Хонконг долларын орлого оруулах тооцоог Knight Frank гаргажээ.

Чеклапкок нисэх буудал Лантау аралд 1998 онд ашиглалтад орох хүртэл Кайтак нь 1925 оноос хойш Хонконгийн цор ганц нисэх буудал байсан түүхтэй. Нисгэгчдийн хувьд дэлхийн хамгийн аюултай нисэх буудлын нэг байсан Кайтакт онгоц буухаар доошлох үед зорчигчид цонхоороо Хонконгчуудын өдөр тутмын амьдралыг сонирхдог байв. Хотын оршин суугчид ч онгоц харахаар байшингийнхаа дээвэр дээр гарцгаадаг байсан юм.
Хуучин нислэгийн замуудыг өөрчилж байгаа нь Хонконг орон сууцны нийлүүлэлтийг сайжруулж, тэнгэр тулам болсон үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох олон аргын ердөө ганц нь. Тусгай засаг захиргаа хөдөө аж ахуйн эдлэнг орон сууцны зориулалтаар өөрчлөх, газар доогуур орон зай үүсгэх, тэр ч байтугай хотын гольфийн гол талбайнуудын заримыг албадан чөлөөлж байр сууц барихад ашиглахаар төлөвлөж байна.
Lantau Tomorrow Vision хэмээх том төлөвлөгөөгөөр Лантау арлын орчим дахь тэнгисээс 1,000 гектар газрыг 80 тэрбум ам.долларын өртгөөр “булаан авах” юм.
Шона Кван