ТӨГРӨГИЙН ХАНШИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ БОЛЖ БАЙНА
Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар АНУ-д төвтэй үндэсний реалторуудын холбооны Бүсийн дэд ерөнхийлөгч Марк Китабаяшитай ярилцлаа. Тэрбээр Азийн зах зээлийг харвал боломж ихтэй зах зээлүүдийн нэг нь Монгол Улс. Тиймээс бусад оронд Mонголыг хөрөнгө оруулалтын боломжтой гэдгийг харуулна хэмээн онцлов.
-Энэ оны эцсээр дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв ямар байх нь вэ?
-Дэлхийн зах зээл та бүгдийн төсөөллөөс өөр байгаа гэж бодож байна. АНУ-ын зах зээл харьцангуй сайн байгаа. Гэхдээ бидэнд хангалттай бараа материал байхгүйгээс борлуулалтын хэмжээ буурч байна. Тоон үзүүлэлт буурч байгаа хэдий ч энэ нь маш сайн зах зээл юм. Мөн БНХАУ, АНУ-ын эдийн засгийн зөрчил нийт зах зээл удаашрахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж боддог. Зарим улсын эдийн засаг сайнгүй байна. Гэхдээ энэ бол хэсэгчилсэн асуудал.
-Ази, Номхон далайн бүсийг харахад бүс нутагтаа тэргүүлэгч БНХАУ эдийн засгаа дэмжих зорилгоор тэлэх бодлого баримталж байна. Энэ нь бүс нутгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Хятад улсын хувьд бага зэрэг өөр. Тус улс нэг тэрбум гаруй хүн амтай. Хүн амынх нь тоог харахад л тэнд маш их боломж бий. Гэхдээ Хятад улсын хувьд Засгийн газрын бодлого нь маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Бусад улс орны сонирхлыг ихээхэн татдаг зах зээл боловч үүний хажуугаар эрсдэл бас ихтэй. Ялангуяа, АНУ болон БНХАУ-ын хооронд зөрчил үүссэн энэ үед нөхцөл байдал яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тиймээс жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт саатаж магадгүй. Харин томоохон төслүүд айх аюулгүй байх.
Хэдийгээр Монголд үл хөдлөх хөрөнгийн агентуудад эрх олгохыг хуульчилж өгөөгүй боловч Азийн зарим оронтой харьцуулахад Газрын тухай хууль нь маш сайн. Тиймээс Монголын зах зээлд боломж бий.
-Энэ онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ямар боломж гарч ирж байна вэ?
-Азийн зах зээлийг харвал боломж ихтэй зах зээлүүдийн нэг нь Монгол улс. Яагаад гэвэл дэлхийн улс орнуудад очиход тийм ч олон хүн Монголын талаар мэддэггүй. Тэд маш бага ойлголттой байдаг. Монголчууд гэрт амьдарч, морь унадаг гэдгийг л мэддэг. Манай өвөг дээдэс япон хүмүүс учир би монголчуудыг сүмочдоор нь төсөөлдөг. Харин хүмүүс Монголын эдийн засгийн талаар төдийлэн сайн мэддэггүй. Хэдийгээр Монголд үл хөдлөх хөрөнгийн агентуудад эрх олгохыг хуульчилж өгөөгүй боловч Азийн зарим оронтой харьцуулахад Газрын тухай хууль нь маш сайн. Тиймээс Монголын зах зээлд боломж бий.
-Гэхдээ Монголын зах зээл жижиг. Хаана, ямар боломжтой гэж харж байгаа вэ?
-Улаанбаатар хотод боломж бий. Учир нь нийт хүн амын тал нь энд амьдарч байна. Би энд тийм ч их цаг хугацааг өнгөрөөгөөгүй ч ашиглаж болох олон боломжийг харж байгаа. Дэлхийн хамгийн том хот биш ч гэсэн нэг газарт 1.5 сая хүн амьдардаг.
МОНГОЛЫН ДАВУУ ТАЛЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ
-Нийслэл хотод оршин суугчид нэмэгдэх тусам эргээд агаар болон ус, хөрсний бохирдол зэрэг асуудал бий болгож байна. Эдгээр хүчин зүйлсийн үл хөдлөх хөрөнгийн салбарт үзүүлж байгаа нөлөө ямар байна вэ?
-Монгол руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг харахад багагүй хэсэг нь үл хөдлөх хөрөнгийн салбарт чиглэж байна. Энтертайнмент цогцолбор, зочид буудлууд байгуулах зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд хөрөнгө оруулалт орж ирсээр байгаа. Бүр амины орон сууц барихад хүртэл чиглэж байна. үүнээс гадна ухаалаг орон сууц барих бололцоотой. Байгаль орчинд ээлтэй хүлэмжийн хий бага ялгаруулдаг барилгуудыг хэлж байгаа юм. Энэ нь хөгжиж буй орнуудад эрчимтэй тэлж байна. Тиймээс энэ мэтчилэн Монголын зах зээлд боломж их харагддаг.
-Тэгвэл ямар эрсдэл байна?
-Эрсдэл валют дээр илэрч байна. Монголын үндэсний валютын ханш ам доллар, евро болон Японы иен зэрэг валютын эсрэг зарим үед тогтворгүй байдаг. Энэ нь эрсдэл болж болох юм. Гэхдээ хөгжиж буй улс учир хүмүүсийн зочломтгой хандлага, мөн миний мэдэх зохицуулалтын дүрэм журам байна. Эдгээр нь гаднын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, үл хөдлөх хөрөнгийн салбарт боломж их байна.
Бидний үүрэг тэдэнд зөв мэдээлэл олоход нь туслах тал руугаа болж өөрчлөгдсөн. Байшин зарахаасаа илүү зөвлөгөө өгдөг болж байна.
-Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулагчид орж байгаа гэж үү?
-Хараахан үгүй. Тийм учраас би АНУ-д төвтэй реалторуудын холбооноос Монгол улсад суух Элчин болохыг зорих болсон. Монголыг хүмүүст мэдүүлэхийг зорьж байна. Тэдэнд Монголын зах зээлийн давуу болон сул талуудыг таниулах хэрэгтэй. Ямар ч хөрөнгө оруулалтад давуу болон сул тал бий. Монголын тухайд давуу тал маш олон байна. Реалторуудын холбоотой хамтран ажиллаж байгаа түншүүдтэйгээ Монголын давуу талыг амжилттай таниулж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэдэнд Монгол улсыг хөрөнгө оруулалтын боломжит улс гэдгийг харуулах болно.
-Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа инновац юу байна вэ?
-Энэ салбарт хүмүүс үл хөдлөх хөрөнгийн технологийн талаар ярьж байна. Миний бодлоор технологи хэчнээн хөгжингүй байсан ч үл хөдлөх хөрөнгийн агентын ашигладаг арга хэрэгслээс хэтрэхгүй болов уу. Технологи бидний ажлыг орлохгүй. Америк, Хятад, Япон, Монгол зэрэг аль улсынх байх нь хамаагүй. Учир нь та байшин худалдаж авахдаа өөрийн мэдрэмжээрээ сонгодог. Хиймэл оюун ухаан үүнийг орлох боломжгүй. Гэхдээ реалторууд технологийн шинэчлэлээс хоцролгүй хөл нийлүүлэх ёстой. Монголын хувьд бид шинэ систем нутагшуулж байгаа. Энэ бол арга хэрэгсэл төдий зүйл.
-Эдгээр шинэ технологитой холбоотой сонирхолтой жишээнүүдээ хуваалцахгүй юу?
-Газар бүрт харилцан адилгүй байна. АНУ-д нэвтэрч байгаа шинэ технологи гэвэл Амазоны хийж байгаа зүйлстэй төстэй гэж хэлж болно. Амазон бүтээгдэхүүнээ дурын байранд нь хүргэдэг үйлчилгээ үзүүлдэг. АНУ-ын зах зээлд бид үүнтэй адил системийг ашиглаж байна. Хайрцаг дотор байшингийн түлхүүрийг хийгээд үлдээчихнэ. Агентын хувиар би заавал худалдааны зөвлөхтэй уулзахгүйгээр байшинд түлхүүрээр нь нэвтрэх боломжтой. Хайрцаг нь хяналтын системтэй учир хэн, хэзээ нээсэн хаасан нь тодорхой болно.
Ийм систем үр дүнгээ бодитой өгч байгаа. Үүнээс гадна цахим хуудсанд суурилсан олон технологи нэвтэрч байна. Одоо үед хэрэглэгчид биднээс түрүүлээд тухайн байшингийн мэдээллийг олоод авчихдаг болсон. Эцсийн худалдан авагчдад зориулсан олон цахим хуудаснаас мэдээлэл авч болж байгаа юм. Хүсэж байгаа байшингаа хялбархан олчихдог энэ байдал нь бидний бизнесийн арга барилыг өөрчилж байна. Бидний үүрэг тэдэнд зөв мэдээлэл олоход нь туслах тал руугаа болж өөрчлөгдсөн. Байшин зарахаасаа илүү зөвлөгөө өгдөг болж байна.
-Дэлхийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн зах зээл энэ онд хэдий хэмжээгээр тэлэх бол. Монголын зах зээлд ямар өсөлт гарах шинжтэй байна?
-Тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Би Монголд анх удаагаа ирсэн. Олон улсад Монгол гэдэг зах зээл байгааг мэдүүлэх хэрэгтэй. Баруунд очвол зарим хүмүүс Монгол улс хаана байдгийг ч мэдэхгүй. Хятадынх гэдэг ч юм уу тийм ойлголттой байдаг. Гэтэл Монгол өсөж байгаа маш сайн зах зээл. Энд маш их боломж бий гэж хэлмээр байна.
Т.Элиса