Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах төсвийг ТАВАН ТЭРБУМ төгрөгөөр нэмэгдүүлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-04 10:59 GMT+8

Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:27 2019-07-04

2019 онд даатгуулагчдад олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ-ийн жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 70101128 дугаарын утсаар холбогдож, хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг, байршил, утасны дугаар болон санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм байна. 

11:10 2019-07-04

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг анх гаргаснаас хойш найман удаа өөрчилж байсан бөгөөд хэд хэдэн шаардлагыг үндэслэн жагсаалтыг шинэчилдэг байна. Зонхилон тохиолдох өвчин, эмчилгээний удирдамж зэргийг үндэслэн тогтоодог байна. 

Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас худалдан авч буй хэрэглэгчийн насыг харвал 72 хувийг нь 0-5 нас, 50-аас дээш насныхан эзэлдэг байна. 

2019 онд идаатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 33.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. 

Нийт зарцуулж буй төсвийн 52.3 хувийг нийслэлд 47.7 хувийг орон нутагт хуваарилдаг. 

Хөнгөлөлттэй эмийн жорыг цахим системд холбосноор эмч нар иргэдэд ямар эм бичиж өгөн аль эмийг түлхүү хэрэглэж байгааг нэгтгэх боломжтой болсон байна. Ингэснээр жагсаалтад байгаа эмүүдийн аль нь түлхүү болон бага хэрэглэж байгааг тогтоож, жагсаалтаас хасах болон нэмэх боломжтой болно гэдгийг ЭМДС-аас мэдээлж байна. 

Өнгөрсөн хугацаанд 2.4 сая цахим жорыг бүртгэсэн бөгөөд цахим системийг нэвтрүүлснээр санхүүжилтийг олгох, илүү хүртээмжтэй болгоход дэм болно хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Хөнгөлөлттэй эм худалдан авдаг Сүхбаатар дүүргийн иргэн Дэмбэрэл хэвлэлийн хуралд оролцож өөрийн сэтгэгдлийг илэрхийллээ. Тэрбээр "Хөнгөлөлттэй эм авахад копдтой болсон нь илүү зохион байгуулалттай болсон байна. Даралтны эмийг  16 мянгаар авдаг байсан бол одоо 4-5 мянган төгрөгөөр авч байна. Тэтгэврийн насны, орлого багатай хүмүүст их чухал ач холбогдолтой ажил боллоо" гэсэн юм. 

10:29 2019-07-04

Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар худалдааны нэршлээр 5000 гаруй эм бүртгэлтэй байдгаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байна.

2017 онд зайлшгүй шаардлагатй эмийн 8 дугаар жагсаалт, хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн дүгээр жагсаалтыг тус тус баталжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 466 санал өгсөн байна.

Дээшээ